2023 оны 5-р сар ба 10-р сард Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3-р чуулга уулзалт Ши-Ань, Бээжин хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дарга Ши Жиньпин хэд хэдэн томоохон дипломат үйл ажиллагаанд оролцож, ОХУ, Өмнөд Африк, АНУ, Вьетнам зэрэг улсад айлчилж, уулзалтууд хийж, олон улсын чуулга уулзалтад оролцож, хоёр болон олон талт төрийн тэргүүний дипломат харилцааг эх орондоо болон гадаадад эрчимтэй явуулж ирсэн. 3-р сард, Гондурас улстай дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад улс дэлхийн 182 улстай дипломат харилцаа тогтоосон. Хятад улс Украины асуудлаар энхийн хэлэлцээрийг дэмжиж, Саудын Араб, Ираны түүхэн эвлэрлийг ахиулж, Палестин-Израилийн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд бодитой, шударга үүрэг гүйцэтгэж байна.

2023 оны 10-р сарын 18-нд Бээжин хотын Ардын их хурлын танхимд болсон Олон улсын хамтын ажиллагааны “Бүс ба зам” 3-р дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолд дарга Ши Жиньпин оролцож, үг хэлэв. Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сэтгүүлч ВАН-Е.
