Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газрын Дэд консул Б.Батзориг, Зөвлөх Д.Бямба болон ӨМӨЗО дахь Монгол Иргэдийн Нийгэмлэгийн тэргүүн Ц.Бэрцэцэг, ӨМӨЗО дахь Монгол Иргэдийн Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантөгс, Н.Давааням нар 2018 оны 11-р сарын 12-ны өдөр “Монгол хот” худалдааны төвтэй танилцлаа.

Б.Батзориг консул “Монгол хот”-д Монгол Улсаас хүрэлцэн ирж бизнес эрхэлж буй иргэдтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд: - ”Бүс ба зам” Хятад улсын онцлогтой их гүрний гадаад харилцааны алтан боломжийг түшин “Монгол хот”-той найрсаг харилцаа байгуулж байгаад баяртай байна. Энэ нь мөн Ши Жиньпин даргын “Бүс ба зам” төслийн гүүр болж байна гэлээ.




