solongonews
Хоёр гараа дэлгэн, дэлхийг тэвэрье
2018-09-26 21:26
Өнөөдрийн Өвөр Монгол нь өмнө нь хэзээ ч байгаагүй нээлттэй хандлагаар, “Нэг бүс нэг зам” санаачилгыг гүнзгий хэрэгжүүлж, бүх талаар гадаадад нээлттэй бодлогыг өргөтгөж байна.

 Иж бүрэн хөгжлийн статистик нь Өвөр Монголын гадаадад нээлттэй худалдааны хамтын ажиллагааны үйл явцыг өгүүлэх бөгөөд нэг нэгээрээ гүнзгийрсэн гадаад худалдааны харилцаа хамтын ажиллагааны хөгжлийн үр шим нь Өвөр Монголыг дэлхий нийттэй алхаагаа нэгтгэн, дэлхийн олон өнгөт хуудсанд бичиглэж байна. 

Хоёр гараа дэлгэн, дэлхийг тэвэрье.

Өнөөдрийн Өвөр Монгол нь өмнө нь хэзээ ч байгаагүй нээлттэй хандлагаар, “Нэг бүс нэг зам” санаачилгыг гүнзгий хэрэгжүүлж, бүх талаар гадаадад нээлттэй бодлогыг хэрэгжүүлж байна.

70 жилийн турш, ӨМӨЗО гадаадад нээлттэй хөгжил болон хамтдаа өсөн дэвжихийг мөрдсөөр ирсэн. Ялангуяа ХКН-ын 18 дугаар их хурлаас нааш, ӨМӨЗО нь умардад нээлттэй гүүрийг байгуулах чухал алхмыг хийж, Өвөр Монголын гадаад нээлттэй байдлыг бүх талаар дээшлүүлнэ.

“Хойд өмнө бүсийг холбох, зүүнээс оруулан баруун бүсэд гаргах, дотоод гадаадыг холбох, дөрвөн зүг найман зовхисоос хүлээн авах гадаадад нээлттэй шинэ нөхцөл байдлыг бүрэлдүүлэхийг эрчимжүүлнэ” хэмээх нь ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны 10 дугаар намын хурлаар гаргасан гадаадад нээлттэй бодлого шинэ хар зураг, энэ нь Өвөр Монголын гадаадад нээлттэй түвшин тасралтгүй гүнзгийрүүлэн, урагшлах алхаагаа эрчимжүүлж, олон улсын нөхөрлөлийн цар хүрээгээ тэлэх боломжийг зааж байна.

Дэд бүтцээрээ холбогдон, холыг ойртуулна

7 дугаар сарын 5-ны 14:00 цагт, сигналын дуунаар вагон дүүрэн Оросын модон хавтан ачсан  “Гань Мань Өү” галт тэрэг Манжуур төмөр замын боомтын Гаалийн хяналтын бүсэд орж ирнэ.

“Одоогийн байдлаар, ӨМӨЗО-ы боомтын хилээр орж гарч буй вагоны ерөнхий тоо болон маршрутаараа Хятад тэргүүлж байна. Хятадад үр ашиг өндөр гарцыг үндсэндээ холбож, Бохай тэнгис, Хөх мөрний гурвалжин бэлчир, Жүжян мөрний гурвалжин бэлчрийн бүс нутгийн төмөр замыг эх газрын төмөр замтай холбон, муж дамнасан тээвэрлэлтийн хэвийн байдлыг бий болгоно. Хятад болон дэлхийн гол хэрэглээний зах зээлийн зайг ойртуулан, олон аж ахуйн нэгжүүдэд өндөр ашигтай, Европын зах зээлийн логистикийн шинэ гарцыг нээнэ” гэж ӨМӨЗО-ы Худалдааны тэнхимээс танилцуулжээ.

“Замтай бол зуун үйл бүтнэ” ӨМӨЗО нь дэд бүтцийн харилцан холболтыг гадаадад нээлттэй тэргүүлэх салбар болон чухал хандлага болгосоор ирсэн бөгөөд төмөр зам, авто зам, агаарын тээвэр, боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимтэй хийж байна.

70 жил практик болон эрэл хайгуулаар дамжин, ӨМӨЗО-ы боомтын нээлттэй байдал тасралтгүй өргөжин тэлж байна. ӨМӨЗО нь анх эхлээд Манжуур, Эрээн хотын төмөр замын боомт болон Хайлаарын агаарын боомтоос өнөөдөр хүртэл Хятадын Төрийн Зөвлөлөөс зөвшөөрөл олгосон 18 гадаадад нээлттэй боомт болон хөгжиж, төмөр зам, авто зам, агаарын тээвэр зэрэг олон төрлийн гарц болон боомтын нээлттэй байдлыг бүрэлдүүлэн, Хятадын олон муж, орны боомтуудын зэрэглэлд орсон байна.

“12 дугаар 5” жилийн хугацаанд, Улс болон ӨЗО-оос боомтын бүтээн байгуулалтад 1.143 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн. Одоогийн байдлаар, ӨМӨЗО нь 4 агаар боомт, 2 төмөр замын боомт, 12 авто замын боомттой.

Гадаадад нээлттэй боомтуудад ОХУ-руу 4 боомт, Монгол руу хандсан 10 боомтой бөгөөд Хятад, Оросын эх газрын тээвэрлэлтийн бараа бүтээгдэхүүний 65 хувь болон Хятад, Монголын ачаа тээвэрлэлтийн 95 хувийг тус тус эзэлж байна.

Боомтын нээлттэй байдлыг тасралтгүй өргөтгөхийн зэрэгцээ, ӨЗО-ы “Гурван харилцан” гааль бүрдүүлэлтийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй ахиулж, орчин үеийн гаалийн бүрдүүлэлтийн аргыг ашиглахыг тасралтгүй эрчимжүүлэн, ӨЗО боомтын чадавхыг дээшлүүлж, гаалийн бүрдүүлэлтэд дөхөм үзүүлнэ.

Манжуур төмөр замын боомтоос холгүй авто замын боомтоор  дүүрэн ачаа тээсэн том оврын авто машины цуваа хилээр гарахаар ар араасаа дугаарлах бөгөөд үүний дунд И Ли Я жимсний худалдааны ХХК-ийн жимс, хүнсний ногооны хөлдөөгчтэй машинууд эгнээ эзэлнэ, богинохон хугацаанд холбогдох бүртгэлээ хийж дуусаад боомтоор гарч Оросын хилээр нэвтэрчээ.

“Энэхүү жимс хүнсний ногоо ачсан  хоёр машин нь ОХУ-ын Эрхүү хот хүрэх бөгөөд одоогоор нэг өдөр, хоёр шөнийн цаг зарцуулдаг болжээ. Уг нь зөвхөн гаалийн бүрдүүлэлт хийхэд нэг өдрийн хугацаа зарцуулдаг, одоо харин 1 цаг хүрэхгүй хугацаа зарцуулдаг болсон” гэж И Ли Я жимсний худалдааны ХХК-ийн захирал Ли Жэнь хэлж байлаа.

Ачаа тээвэрлэлтийн хугацааны урт богино нь жимс, хүнсний ногооны экспортын аж ахуйн нэгжийн хувьд чухал юм. Ли Жэнь хоёр өдрийн дотор бараа бүтээгдэхүүнээ Манжуураас тогтсон газарт нь хүргэж байгаа нь Манжуур Боомтын албанаас “Нэг цонх”-ы үйлчилгээг хэрэгжүүлсэнтэй асар их холбоотой юм.

“Нэг цонх”-ы үйлчилгээ нь ӨМӨЗО-ы цахим боомтын бүтээн байгуулалтын шинэ нэг алхмын төлөөлөл болно. 2016 онд, Манжуур боомт нь Хятад улсын хил дагуу “Нэг цонх” үйлчилгээний бүтээн байгуулалтад тэргүүлж буй, Гааль, боомт, хяналтынхан хамтран ажиллаж, нэг удаагийн үйлчилгээг хэрэгжүүлснээр гаалийн бүрдүүлэлтийн ажлын үр ашгийг ихээр дээшлүүлсэн байна.

Мөн үүний зэрэгцээ, боомтууд нь дэвшилтэт хяналтын камер тоног төхөөрөмжийг бүрдүүлснээр, гаалийн бүрдүүлэлтийн ажлыг ихээр ахиулжээ. Өвөр Монголын боомтуудын дэд бүтцийн өдрөөс өдөрт сайжрахыг дагалдан, бүс нутаг хоорондын гаалийн бүрдүүлэлт сайжирсаар байна. Сүүлийн жилүүдэд, ӨМӨЗО нь улсын дотоодын хил дагуу хөгжсөн бүс нутаг болон эх газрын гол муж хот хоорондын харилцаа холбоог эрчимжүүлэн, Бээжин хот, Шаньси муж, Хүнань муж, Гуаньдүн муж зэрэг муж хотуудтай боомтын бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулжээ. Манжуур хотод болсон Торгоны замын боомтын бүс нутгийн хамтын ажиллагааны хурлын үеэр, 16 муж орны “Торгоны замын боомтын бүс нутгийн хамтын ажиллагааны Манжуурын тунхаг”-т гарын үсэг зурсан байна.

Хилээр нэвтрэх вагоны тоо ихээр нэмэгдсэн нь бүс дамнасан боомтын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрүүлж байгаа үр дүнг харуулж байна. Дэд бүтцийн харилцан холболтын бүтээн байгуулалт нь Өвөр Монголын гадаадад нээлттэй замын холын зайг ойртуулж байна. 

Худалдааны харилцан боломж нь Өвөр Монголыг “Гадагш гаргах” алхааг хол сунгаж байна

“1984 оны 10 дугаар сар – 1952 оныг болтол, Өвөр Монголын гадаад худалдаа гол нь “Бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүнээр солилцох” хэлбэрээр ЗХУ болон Монгол улс руу бага хэмжээний үхэр хонины хөлдүү мах экспортлон, зарим эмнэлгийн төхөөрөмжүүд, эм бэлдмэл, даавуу, зам тээврийн хэрэгсэл зэргийг сольж авч ирдэг байжээ.

2016 онд, ӨМӨЗО нь дэлхийн 165 улс орон, бүс нутагтай худалдааны хамтын ажиллагаатай болсон бөгөөд Өвөр Монголын хэмжээнд бүртгүүлсэн гадаад худалдааны аж ахуйн нэгж 11593 хүрчээ.

Энэхүү асар зөрөөтэй тоон үзүүлэлт нь 70 жилийн хугацаан дахь Өвөр Монголын гадаад худалдааны үр шимийг харуулж байна.

Гадаад худалдааны хурдтай хөгжил —

“11 дүгээр 5 жил”-ийн хугацаанд, ӨМӨЗО-ы гадаад худалдаа шинэ нэг үед шатад  орж, экспорт импортын өртөг 38.1 тэрбум ам.долларт хүрсэн нь “10 дугаар 5 жил”-ээс 2.1 дахинаар нэмэгдэж, жил дунджаар 13 хувиар өссөн.

ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш, ӨМӨЗО-ы гадаад худалдааны экспорт импорт түүхийн хамгийн өндөр түвшинд хүрч, 2014 онд ӨМӨЗО-ы гадаад худалдааны экспорт импортын өртөг 14.55 тэрбум ам.долларт хүрч, түүхийн хамгийн өндөр цэгт хүрсэн. 2012 – 2016 оны 5 дугаар сарыг хүртэл экспорт импортын өртөг 62.29 тэрбум ам долларт хүрсэн нь “11 дүгээр 5 жил”-жилийн хугацаанаас 1.63 дахинаар нэмэгдэж, ӨМӨЗО үүсгэн байгуулагдсан 70 жилээс хойших экспорт импортын нийт өртгийн 42.9 хувийг эзэлсэн байна.

Гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах хэмжээ нь өргөжин тэлсээр байна —

1979 онд, Одоогийн Өвөр Монголын Ордос ноолуурын ХХК-ийн өмнөх үе болох Их Зуу аймгийн Ноолуурын үйлдвэр нь худалдааг нөхөн төлөх хэлбэрээр Өвөр Монголын анхны гадаадын хөрөнгө оруулалтыг авч ирсэн.

1985 онд, ӨМӨЗО-ы анхны Гадаад худалдааны хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж болох Өвөр Монголын Үндэстний Худалдааны Явдлын ХХК үүсгэн байгуулагдсан. Тэр цагаас хойш Өвөр Монголын гадаад хөрөнгө оруулалтын ашиглалт ихээр нэмэгдсэн.

ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш, Өвөр Монголын гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах хэмжээ үргэлжлэн нэмэгдэн, 2016 оны болоход 7 жил дараалан жил бүр 3 тэрбум ам.доллараас дээш байж, баруун бүс нутгийн 12 муж орны эхний 4-т орж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн экспорт импортын нийт өртөг Өвөр Монголын экспорт импортын нийт өртгийн ойролцоогоор тавны нэг хувийг эзэлж байна.

“Гадагш гаргах”  үргэлжлэн эрчимжүүлэх —

21 дүгээр зуунд орсноор “Гадагш гаргах” болон “Умардад нээлттэй” бодлогыг ахиулах, ӨМӨЗО-ы гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа үргэлжлэн гүнзгийрсээр байна.

2006 онд, ӨМӨЗО-ы гадаад худалдааны хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн өртөг анх удаагаа 100 сая юанийг давсан бол 2011 онд Өвөр Монголын гадаад худалдааны хөрөнгө оруулалт түүхэн шинэ амжилтыг тогтоож, бүх жилийн хэлэлцээрт хөрөнгө оруулалтын өртөг 2.258 ам.долларт хүрчээ. ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш, гадаад худалдааны хамтын ажиллагаа шинэ нэгэн шат үед орж, 2012 – 2016 оныг болтол, хилийн чанадын хэлэлцээрт хөрөнгө оруулалтын нийт өртөг 7.35 тэрбум ам.долларт хүрсэн.

2016 оны сүүлч болтол, Өвөр Монголд бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай 553 компани, үүнээс 2016 онд Өвөр Монголд шинээр бүртгүүлсэн гадаадын хөрөнгө оруулалттай компани 114-д хүрч, жилийн хэлэлцээрт хөрөнгө оруулалт 2.294 ам.долларт хүрч түүхэн шинэ амжилтыг тогтоосон байна. Гадаад худалдааны хамтын ажиллагаа нь 5 тивийн 31 улс орны бүхий л салбарыг хамарчээ.

Гадаадад нээлттэй индрийн давуу тал улам нэмэгдсээр —

Манжуурын Баталгаат гаалийн бүсийн гаалийн хаалттай үйл ажиллагаа нь ӨМӨЗО-ы гадаад худалдааны хамтын ажиллагааны тавцанг байгуулах үр дүнгийн хар зураг болно.

Сүүлийн жилүүдэд, ӨМӨЗО нь төрөл бүрийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт нь гадаадад нээлттэй байдлын чухал хүчин зүйл болж, Өвөр Монгол нь Орос, Монгол Улстай илүү өндөр түвшинд ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахад үр нөлөөгөө үзүүлж байна.

Паркийн хүчин чадал аажмаар сайжирч байна. Манжуур нь Экспорт импортын нөөц баялаг боловсруулах парк, Олон улсын логистикийн үйлдвэрлэлийн парк, Шинэ олон улсын худалдааны төвийг байгуулсан бол Эрээн хот Уул уурхайн тоног төхөөрөмж, барилгын материал, жимс хүнсний ногоо зэрэг 12 зах болон 9 экспорт импортын логистикийн паркийг байгуулан, 2016 онд Монгол улсын мах, махан бүтээгдэхүүн, өвс тэжээл болон Оросын үр тариаг импортлох зөвшөөрлийг авсан. Баяннуур хотын Ганцмод боомт боловсруулах паркийг ашиглан Монголын нүүрс, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулан, жилийн үйлдвэрлэл болон борлуулалтын орлого нь 10 сая юанийг давснаар тус парк нь ӨМӨЗО болон Монгол Улсын уул уурхайн нөөц баялгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ парк болжээ.

Хот хоорондын худалдааны бүсийн үйл ажиллагааны эхэлсэн. Манжуур, Эрээн хотын хилийн иргэдийн хот хоорондын худалдааны бүс 2016 оны 6 дугаар сар, 9 дүгээр сард тус тус ашиглалтад орсон. Цэхээ, Мандал боомтын хот хоорондын худалдааны бүсийг одоогоор байгуулж байна. Манжуур, Эрээн хот нь Хятадын гол нээлттэй хөгжүүлэх жишиг бүсийг байгуулах ажлыг ахиулж байна.

Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг эрчимтэй ахиулж байна. 2016 оны 5 дугаар сард, Хятад, Монгол хоёр улс нь “Эрээн хот – Замын-Үүдийн Хятад Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий төсөл”-д гарын үсэг зурж, Замын-Үүдэд Өвөр Монгол хилийн чанадын эдийн засгийн паркийг байгуулан, Өвөр Монголын үйлдвэрлэлийн давуу талыг гадагш гаргахыг дэмжиж байна.

Иж бүрэн хөгжлийн статистик нь Өвөр Монголын гадаадад нээлттэй худалдааны хамтын ажиллагааны үйл явцыг өгүүлэх бөгөөд гадаад худалдааны харилцаа хамтын ажиллагааны хөгжлийн үр шим нь Өвөр Монголыг дэлхий нийттэй алхаагаа нэгтгэн, дэлхийн олон өнгөт хуудсанд бичиглэж байна.  

Өвөр Монгол нь Олон улсын хэмжээнд найз нөхдийнхөө хүрээгээ тэлсээр байна

7 дугаар сарын 3 – 5-ны өдрүүдэд, 14 дүгээр удаагийн Хятадын (Манжуур) Хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн парк нь дэлхий нийтэд шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны нэгэн боломжийг нээж өгсөн байна.

Энэ нь Өвөр Монголын “Торгоны зам”-ын ахан дүүсийн хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагааны зориг санааг уламжлан хөгжүүлэх тухайн нэгэн дүр зураг билээ. 70 жилийн хугацаанд, ӨМӨЗО нь олон улс орнуудтай хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааны салбарыг өргөтгөхийг чанд мөрдөн, соёлын нээлттэй хөгжлийг дэмжих хүчтэй эерэг энергийг цацсаар байна.

Засгийн газар, нэгж байгууллагуудын хоорондын ажил хэрэгч уулзалтууд хэвийн явагдаж байна.

ӨМӨЗО нь Орос, Монгол хоёр улсын орон нутгийн засгийн газар, нэгж байгууллагууд хооронд анх алхам олон түвшнийг харилцан айлчлал болон зөвшилцөл, ажил хэрэгч уулзалтуудыг байгуулан, байгууллагууд болон аймаг хотууд Орос, Монгол улстай хамтын ажиллагааны маш сайн орчныг бий болгосон. ӨМӨЗО-ы Засгийн газар болон ОХУ-ын 5 бүс нутгийн засгийн газар хооронд тогтмол хугацаатай уулзалтын механизмыг байгуулан, Байгал хилийн бүс нутгийн засгийн газартай хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан бол Монгол улсын Говь-Алтай аймаг зэрэг 13 орон нутаг болон ОХУ-ын Байгал хилийн бүс нутаг зэрэг 9 орон нутагтай найрамдалт харилцаа байгуулжээ. Шилийн гол, Түнляо, Улаанхад гурван аймаг хот болон Монгол улсын Сүхбаатар аймаг, Дорно-Говь аймаг, Хэнтэй аймаг хооронд бүс нутгийн хамтын ажиллагааны механизмыг байгуулан, хил дагуу хөрш орнууд хоорондын хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгожээ.

Соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи зэрэг талын солилцоо, найрсаг харилцаа зузаарсаар байна.

Боловсролын хувьд, ӨМӨЗО нь Шилийн гол аймагт Монголд хандуулсан ажил мэргэжлийн боловсрол сургалтын баазыг байгуулсан бол ОХУ-ын Бүгд Найрамдах Халимагийн Улсын Их Сургуульд Күнзийн институтийг байгуулан Хятад хэлний ангийг нээгээд байна. Мөн Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамтай Монгол Улсаас Хятадад суралцах оюутнуудын тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, жил бүр Монгол Улсаас ӨМӨЗО-нд суралцаж буй оюутнуудад нийт 120 гаруй сая юанийн тэтгэлэг олгож байна. 2016 онд, Монгол Улсаас Хятадад ирж суралцах 3666 оюутнуудыг ӨМӨЗО нь хүлээж авч, гадаад оюутан суралцуулах 7 сургуулийг шинээр нэмсэн байна.

Шинжлэх ухаан, технологийн хувьд, 14 дүгээр удаагийн Хятадын(Манжуур)хойд бүсийн Олон Улсын Шинжлэх Ухаан, Технологийн форумыг зохион байгуулан, Манжуурын Олон Улсын Технологийн төвийг байгуулж, “Хятад, ОХУ-ын шинжлэх ухаан, технологийн мэдээллийн индэр”-г байгуулахыг дэмжсэн. Үүнээс гадна, Өвөр Монгол Хөдөө аж ахуйн их сургууль болон ОХУ-ын Халимагийн Улсын Их Сургуулийн Хөдөө аж ахуйн сургууль хооронд “Хятад, Оросын хоёр бөхт тэмээний гений нөөцийг цуглуулах болон хөгжүүлэн ашиглах тухай судалгаа”-ны төслийн хамтын ажиллагааг өрнүүлжээ.

Эрүүл мэндийн салбарын хувьд, Монгол улсын Эмийн ургамлын мэдээллийн санг байгуулах тухай хэлэлцээрт гар үсэг зурж, Монгол, Оросын өвчтөнийг эмчлэх хүчин чадлаа нэмж, жилд дунджаар 30 мянган өвчтөнийг хүлээн авч байна. Мөн Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэг нь 7 жил дараалан Монгол Улсад очиж эмчилгээний арга хэмжээг зохион байгуулсан. Эрээн хот болон Замын-Үүдийн эмнэлэг хооронд эмчилгээний хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, Монгол улсын өвчтөнд 20 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж.

Хэвлэл мэдээллийн салбарын хувьд, “Хятад дахь мөрөөдөл – Өвөр Монгол оронд”, “Гадаадын 100 сэтгүүлч Өвөр Монголд” зэрэг сурвалжилгын арга хэмжээг зохион байгуулж, Хятадын Төв Телевиз, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи хамтран “Тал нутгийн торгоны зам” томоохон баримтат киног хийсэн. Монгол Улсад “Хятад улсыг танин мэдэх – 4 дүгээр удаагийн Улаанбаатар – Өвөр Монголын Соёлын өдрүүд” болон “7 дугаар удаагийн Хятад, Монголын Хэвлэл мэдээллийн форум”-ыг зохион байгуулсан байна. Өвөр Монголын Монгол одон телевиз, Монгол хэлний соёл шинжилгээ суваг нь Монгол Улсад нэвтрүүлгээ цацан, Монгол улсын радио телевиз, сонин сэтгүүл, хэвлэл зэрэг салбарыг хамарсан.

Тик танкийн хувьд, 2016 оны 9 дүгээр сард Хөххотноо Хятад, Монгол, Оросын 2 дугаар удаагийн Тик Танкийн форумын үеэр, ӨМӨЗО нь Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааны судалгааны хүрээлэнг албан ёсоор үүсгэн байгуулжээ.

Форум арга хэмжээнүүд идэвхтэй өрнүүлсэн.

2015 онд, ӨМӨЗО нь Анхдугаар Хятад Монголын Экспо зохион байгуулан, Монгол, Орос, Франц, Герман, Австрали зэрэг 12 улс болон Хонконг, Макао, Тайван зэрэг орон нутгийн аж ахуйн нэгжүүд оролцжээ. Экспо үзэсгэлэн худалдааны үеэр, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны 166 төрлийн хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурж, нийт хөрөнгө оруулалт 140 гаруй тэрбум юаньд хүрч, үзэсгэлэн худалдааны солилцоо болон хэлэлцээрийн өртөг 600 сая юаньд хүрсэн. Энэхүү экспо нь Монгол Улсын аж ахуйн нэгж болон бүтээгдэхүүн Хятадын зах зээлд орох нөхцөл ханган, Хятад, Монгол хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааны томоохон үйл явдал болж, Хятад-Монголын улс төр, эдийн засгийн харилцааны бүх төвлөрсөн хөгжлийн оргил үеийг илэрхийлсэн.

Манжуур, Эрээн хот зэрэг аймаг хотууд ОХУ-ын Алс Дорнодын гол хотуудад олон удаа худалдаа, хөрөнгө оруулалтын форумыг зохион байгуулахын зэрэгцээ мөн Монгол Улсад олон удаа худалдаа, хөрөнгө оруулалт форумыг зохион байгуулж, ӨМӨЗО болон Орос, Монгол Улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааг нэг алхам өргөтгөхөд таатай орчин бий болгожээ.

Хүмүүнлэгийн хамтын ажиллагаа эрчимжин, сэтгэл итгэлийг зайг ойртуулж, Өвөр Монгол орны олон улсын хэмжээний найз нөхдийн хүрээг тэлсээр байна.

Ши Жиньпин дарга ӨМӨЗО-д ажиллах үеэр, өөрчлөлт нээлтийг өргөтгөн хөгжүүлэхээр дамжин, боомтын эдийн засгийг хөгжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, Орос, Монгол хоорондын хамтын ажиллагааны механизмыг сайжруулж, бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Өвөр Монголыг Хятадын умардад нээлттэй гол гүүр болгон бүтээн байгуулахыг бидэнд шаардсан. Энэ нь ӨМӨЗО-ы гадаад нээлттэй байдлын дараагийн алхмын чиглэлийг тодорхойлсон байна. “Нэг бүс нэг зам” санаачилгаа нь Өвөр Монголын гадаадад нээлттэй байдалд асар их хөгжлийн боломжийг хангасан юм.

Түүхийн шинэ цэг дээрээс Өвөр Монгол нь бүх хүчээ зориулан, Өвөр Монголоосоо гарч, дэлхийг тэврэх болно.

Зохиогч: Нийтлэл: Ван Лянь-Ин
Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл