Синьхуа Агентлагийн мэдээ: 5-р сарын 16-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезод гарсан террорист халдлагын хэрэгт холбогдуулан Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодод цахилгаан утас илгээж, болгоон тохинуулж буйгаа илэрхийлэв.
Ши Жиньпин: Ойлгосноор Индонезийн Зүүн Жава мужийн Сурабая хотод террорист халдлага гарсан байна. Миний бие Хятадын засгийн газар болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс, мөн хувиасаа хэргийн явцад хохирсон гэмгүй буруугүй хохирогчдод гүн эмгэнэж, шархдаж бэртсэн, нас барсан гэм буруугүй хүмүүсийн ар гэрийнхэнтэй зовлонг нь хуваалцаж буйгаа илэрхийлье.
Терроризм бол хүн төрөлхтний хамтын дайсан. Хятадын тал аливаа хэлбэрийн терроризмыг эрс эсэргүүцэх бөгөөд Индонезыг багтаасан олон улсын хамтын нийгэмлэгийн хамтаар терроризмд хамтдаа цохилт өгч, дэлхийн, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэж тэмдэглэжээ.
