
Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр Хуа Чүнь-ин хэлэхдээ, Олон улсын хөгжил хамтын ажиллагааны үндэсний агентлаг байгуулах бол Ши Жиньпин даргаар төв болгосон намын төв хороо нам болон үндэсний ажил үйлсийн хөгжлийн ерөнхий төлөв байдлыг харгалзаж гаргасан чухал шийдвэр байж, дэлхийн энх тайвныг хамгаалж, хамтын хөгжлийг ахиулах чухал арга хэмжээ болохоор улс орны дипломат харилцааг урагшлуулж, “нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааг ахиулахад алс хэтийн ач холбогдолтой юм. Өдгөө олон улсын тогтолцоонд чухал өөрчлөлт гарч, хүн төрөлхтний нийгэм дөрвөн замын уулзварт ирж, Хятадын онцлогтой социализм шинэ цаг эринд шилжээд байна. Бид Ши Жиньпин даргын чухал зааврын дагуу, үргэлжлэн хөгжиж буй орнуудтай эв санаагаа нэгтгэн хамтран ажиллаж, хөгжиж буй орон, тэр тусмаа хөгжлөөр тааруу орнуудад туслах эрч хүчээ нэмэгдүүлж, хүн төрөлхтний хамтын хөгжилд улам их үүрэг гүйцэтгэж ажиллах болно гэжээ.
