solongonews
Ши Жиньпин Ван Жицай нөхрөөс даган суралцахыг урайлав
2018-08-06 21:01
Ши Жиньпин дарга Ван Жицайны тэргүүний үйл ажиллагааны тухай чухал заавар гаргав.

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Ван Жицай даргын нөхрийн тэргүүний үйл ажиллагааны тухай чухал заавар гаргаж, нөхөр Ван Жицай 32 жил арлыг сахих явцад бүх хүч чадлаа харамгүй зориулан, эгэл жирийн ажлын байранд ер бусын амьдралын сайн сайхныг үзэглэсэн гэж үнэлсэн байна. Ши Жиньпин мөн ийм эх оронч үзлийг сурталчилж, шинэ эрин үеийн хүмүүсийн үнэ өртгийн тухай үзэл баримтлал болгох ёстой гэж онцлов.

Ши Жиньпин хэлэхдээ:

- Ван Жицайны ар гэрийнхнийг холбогдох талууд илүү харж харгалзах ёстой. Урт хугацааны турш хатуу бэрх ажлын орчинд гарамгай хүчин зүтгэл гаргаж буй Ван Жицай мэтийн хүмүүсийн амьдралын хүндрэлтэй асуудлыг шат бүрийн байгууллага нэгж санаачилгатайгаар зохицуулан, үзэл санаа, ажил амьдралын хувьд илүү харгалзан үзэх ёстой гэсэн байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл