ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо 11-р сарын 26-ны үдээс хойш Хятадын түүхэн дэх засаглалын талаар 10 дахь удаагаа хамтарсан сургалт хийв.
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин сургалтын үеэр онцлохдоо, улс төрийн зөв замнал нь зохион байгуулалтын зөв сонголтоос салж чадахгүй. ХКН ард түмнээ дайчлан "хос 100 жил"-ийн зорилт, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлж, шинэ цаг эриний намын зохион байгуулалтын чиглэлийг баримтлан, ёс суртахууны баримжааг чангатган, хөдөлмөр эрхлэгчдэд шударга байж, алсыг зорьж, идэвхжлийг сэргээн, үнэнч шударга, ариун чигч, хариуцлагатай, өндөр боловсролтой боловсон хүчний эгнээг бий болгох хэрэгтэй гэжээ.
