БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Унгарын Ерөнхий сайд Орбанг 25-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын үеэр Ши Жиньпин хэлэхдээ: - 2017 онд миний бие болон Ерөнхий сайд таны хамт Хятад, Унгар хоёр улс бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосныг зарласнаар, хоёр улсын харилцаа шинэ шат ахисан юм. Энэ онд Хятад, Унгар хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Хятад улс нь хоёр улсын хоорондын стратегийн түншлэлийг шинэ өндөр түвшинд хүргэхийн тулд Унгар улстай хамтран ажиллахад бэлэн байна. Талууд дээд зиндааны харилцааг бэхжүүлэн, улс төрийн засаглалыг сайн хийж, харилцан хүндэтгэх, харилцан итгэлцлийн түвшинг дээшлүүлэн, стратегийн тодорхойлолтыг гүнзгийрүүлэх. Ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын хожлыг бий болгох. Хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэн, иргэдийн харилцаа холбоог ахиулах ёстой. Дараагийн алхамд бид бүхэн Унгар-Сербийн төмөр зам зэрэг “Бүс ба зам” дагуух хамтын ажиллагааг сайн хэрэгжүүлж, илүү их ололт амжилтад хүрэх ёстой. Хятад-Төв ба Зүүн Европын хамтын ажиллагаа нь Хятад-ЕХ-ны харилцааны чухал хэсэг бөгөөд Унгарын тал энэ асуудалд илүү чухал үүрэг гүйцэтгэхийг хүсч байна гэжээ.
