Хятад, Арабын орнуудын радио, телевизийн хамтын ажиллагааны Ⅵ форум 12-р сарын 10-нд Ханжөү хотод болов. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулгын яамны дарга Ли Шүлэй нээлтийн ёслолд видео хэлбэрээр оролцож, үг хэлэв.
Уулзалтад оролцсон зочид Хятад, Арабын улсуудын анхдугаар чуулга уулзалт өнгөрсөн оны сүүлээр болж, хоёр тал хамтран Хятад, Арабын орнуудын харилцааны ирээдүйн хөгжлийн зураг төслийг боловсруулж, дарга Ши Жиньпин Хятад, Арабын орнуудын практик хамтын ажиллагааны "Найман нийтлэг үйл ажиллагаа"-г зарласан нь Хятад, Арабын орнуудын харилцааны шинэ эрин үеийг нээсэн юм.Хятад, Арабын орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Торгоны замын сэтгэлгээг урагшлуулж, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн суурийг бэхжүүлэх, Хятад,Арабын нөхөрлөлийг практикт нэвтрүүлэн, соёл иргэншлийн залгамж чанар, шинэчлэлийг дэмжиж, хоёр талын нийтлэг хөгжил, олон улсын болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжихэд илүү их хувь нэмэр оруулахын тулд илүү хүчтэй арга хэмжээ авах ёстой гэж үзжээ.
Мөн хоёр тал “Соёл иргэншил, нийтлэг үйл ажиллагааны дундах яриа хэлэлцээ"-г хэрэгжүүлж, 50 дуу дүрсний хөтөлбөрийн хамтын ажиллагааны төслийг хамтран хэрэгжүүлэх, бодлогын харилцаа, агуулгын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэжээ.
"Хятад,Арабын орнуудын нөхөрлөлийг гүнзгийрүүлэн,дуу авианы хөгжлийг хуваалцах нь" сэдэвт тус форумыг Хятадын Радио, телевизийн төрийн удирдлага, Жэжян мужийн Ардын засгийн газар, Арабын улсуудын холбооны нөрийн бичгийн газар, Арабын улсуудын өргөн нэвтрүүлгийн холбоо хамтран зохион байгуулсан юм.Форумд Хятадын радио, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагууд, дуу авианы аж ахуйн нэгжүүд ба Арабын 15 улс орнуудын радио, телевиз, хэвлэл мэдээллийн холбооны 300 гаруй төлөөлөгч оролцсон байна.
