solongonews
”Соёл иргэншил” Хонконг, Макаогийн тусгай үзэсгэлэн нээгдлээ
2023-09-30 17:49
”Соёл иргэншил” Хонконг, Макаогийн тусгай үзэсгэлэн нээгдлээ.

   Хятадын Төв радио телевизийн "Соёл иргэншил" Хонконг, Макаогийн тусгай үзэсгэлэн"-ийн нээлтийн ёслол 09-р сарын 29-ний өдөр Хонконг, Макаод зэрэг боллоо.

   Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн видео хэлбэрээр илтгэл тавив. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Санхүүгийн газрын дарга Цэнь Маобө, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн Нийгэм, соёлын асуудал эрхэлсэн газрын дарга дарга Э Янюй нар оролцжээ.

   Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн хэлэхдээ "Дэлхий дээр өнөөг хүртэл өвлөн уламжилж байгаа цорын ганц соёл иргэншил болох Хятадын соёл иргэншил нь өнө удаан жилийн түүхтэй уламжлалт соёл иргэншлийн мөн чанарыг хуримтлуулсан юм. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Дэлхийн соёл иргэншлийн санаачилгын боловсруулсан агуу их төлөвлөгөөний дагуу Хятадын ард түмний Хятадын үндэстний орчин үеийн соёл иргэншлийг бүтээн байгуулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд шинэ ахиц дэвшил гаргаж байна" гэлээ. 

   Хятадын Төв радио телевиз "Соёл иргэншил" үзэсгэлэнг эхлүүлж, дижитал технологийн шинэчлэлийг ашиглан дотоод гадаадын үзэгчдэд Хятадын 5000 гаруй жилийн түүхтэй соёл иргэншлийн эх сурвалжийг мэдрүүлж байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл