solongonews
Улаанмөчирийн суудлын хурал Хөххотноо болов
2018-06-22 20:52
Улаанмөчирийн хурал Хөххотноо боллоо.

ӨМӨЗО-ы Засгийн газраас санаачлан, Хятад улсын Урлаг судалгааны академи, ӨМӨЗО-ы Соёлын тэнхимээс хамтран зохион байгуулсан Улаанмөчирийн суудлын хурал 06 дугаар сарын 22-ны үдээс өмнө Хөххотноо боллоо. 

Хурлыг нээж Улаанмөчирийн ахмад гишүүн Жиньхуар хийгээд Сөнид Баруун хошууны Улаанмөчирийн дарга Мөнхжаргал монгол, хятад хос хэлээр Ши Жиньпин даргын Сөнид Баруун хошууны Улаанмөчирийн гишүүдэд ирүүлсэн хариу захидлыг дахин эргэцүүлэн дуурсав.

Хятад улсын урлаг судлалын академийн дарга, Хятад улсын Биет бус соёлын өвийн хамгаалалтын төвийн эрхлэгч Лянь Жи, Монгол үндэстний алдарт дуучин, Хятад улсын нэгдүгээр зэрэглэлийн ая зохиогч, Өвөр Монголын кино нийгэмлэгийн нэр хүндэт тэргүүлэгч, Монгол үндэстний алдарт кино найруулагч Майлс нар тусгай сэдэвт илтгэл тавьсан байна. Улсын ба ӨМӨЗО-ы холбогдох удирдлага, Өвөр Монголын дотор гаднах эрдэмтэн, мэргэжилтэн, утга урлагийн төлөөлөгчид хийгээд аймаг хот болон хошуу шяний Улаанмөчирийн гишүүдийн төлөөлөгчид энэ удаагийн хуралд оролцсон байна.  

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл