Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Ли Шанфү 05-р сарын 08-нд Пакистаны Тэнгисийн цэргийн штабын дарга Ниаззтай уулзав.
Ли Шанфү хэлэхдээ "Ши Жиньпин дарга Хятад, Пакистаны харилцааг дээд хэмжээнд чухалчилж, өнгөрсөн онд Пакистаны ерөнхий сайдтай гурван удаа уулзсан байна.
Хоёр армийн харилцаа бол хоёр орны харилцааны чухал хэсэг бөгөөд хоёр талын олон салбарын хамтын ажиллагаа сайн үр дүнд хүрч, хоёр улсын тэнгисийн цэргийн хамтын ажиллагаа ч гүнзгийрсэн байна. Хоёр арми солилцооны шинэ салбарыг өргөжүүлж, хамтын ажиллагааны шинэ онцлох үйл явдлуудыг бий болгож, хоёр орон болон бүс нутгийн аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамтдаа хамгаалах хэрэгтэй".
Ниаз хэлэхдээ "Пакистаны Тэнгисийн цэргийн хүчин Хятадын Тэнгисийн цэргийн хүчинтэй нягт хамтын ажиллагааны механизм байгуулж, ажил хэрэгч солилцоо хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлэн, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хамтаар хамгаалахад бэлэн байна".
