solongonews
Ши Жиньпиний өгүүлэл “Чюши” сэтгүүлийн маргаашийн дугаарт нийтлэгдэнэ
2024-03-15 17:05
Ши Жиньпиний өгүүлэл “Чюши” сэтгүүлийн маргаашийн дугаарт нийтлэгдэнэ.

   ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний "Намын өвөрмөц, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд ухаалаг, шийдэмгий байж, намын аугаа их хувьсгалыг эцэст нь хүргэе” өгүүлэл Маргааш, гуравдугаар сарын 16-нд хэвлэгдэх “Чюши” сэтгүүлийн 6 дахь дугаарт нийтлэгдэнэ.

   Өгүүлэлд "Улсаа засахын юуны өмнө намаа засах хэрэгтэй. Нам цэцэглэн хөгжиж байж сая улс хүчирхэгжинэ. Намын урт удаан засаглал, улсын амар амгалан, ард түмний аз жаргал, сайн сайхан байдлыг өндөр түвшинд хүргэхийн тулд намаа засах ёстой, үүнийг намын урт хугацааны стратеги болгон үзэх ёстой. Мөн хувьсгалын үзэл санааг бүрэн бадруулж, намын агуу их хувьсгалыг эцэст нь хүргэх хэрэгтэй" гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл