БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон тэргүүн хатагтай Пэн Лиюань 11 дүгээр сарын 8-ны өдөр БНХАУ-д төрийн айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Трамп болон тэргүүн хатагтай Мелания нарт бараа болон Хааны ордны музейд зочиллоо. Хоёр улсын төрийн тэргүүн музейг сонирхож, Бээжин жүжгийн тоглолт үзжээ. Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нэг жилийн ойн үеэр Хятадад төрийн айлчилж байгаад баяр талархал дэвшүүлж, энэ жилийн 4 дүгээр сард Америкт айлчлахад халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж, Трамп болон тэргүүн хатагтайн Хятад дахь айлчлал амжилттай болохыг хүссэн байна.
Ши Жиньпин: Трамп Ерөнхийлөгч БНХАУ-д хийж буй энэхүү айлчлал ач холбогдол ихтэй, Хятад, Америк төдийгүй дэлхийн улс орнууд ч анхаарал тавьж байна. Хоёр талын хамтын хүчин зүтгэлээр энэ айлчлал идэвхтэй, чухал амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна гэжээ. Ши Жиньпин дарга мөн Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн байдал болон сая болж өнгөрсөн ХКН-ын ХIХ хурлын амжилтыг Трампад танилцуулжээ. Трамп Хятадын талын хүлээн авалтад талархаж байгаагаа илэрхийлээд ХКН-ын ХIХ хурал амжилттай өндөрлөсөн болон Ши Жиньпин дарга ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргэж, Хятадын эдийн засгийн нийгмийн хөгжлийг сайшааж, Хятад дахь энэ айлчлал амжилттай болохыг хүсэн хүлээж байна гэжээ.
