ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын анхдугаар хурал дарга Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл санаа болон ХКН-ын XIX их хурлын үзэл санааг гүнзгий суралцаж, ӨМӨЗО-ы X удаагийн Намын төлөөлөгчдийн их хурлын шийдвэрт бодлого төлөвлөлтийг бүх талаар найдвартай болгох чухал их хурал болно.
Их хурлаар өнгөрсөн таван жилийн ажлыг дүгнэж, ӨЗО-ы Засгийн газрын ажлын илтгэл зэрэг зургаан илтгэлийг хянан зөвлөж батлах бөгөөд шийдвэр гаргаж, цаашдын нэг хугацааны ӨЗО-ы эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилт болон гол үүргийг төлөвлөж, ӨЗО-ы АТИХ-ын байнгын хороо болон Ардын засгийн газрын удирдах багийн бүрэлдэхүүн, ӨЗО-ы анхдугаар хугацааны Хянан шалгах зөвлөлийн дарга, ӨЗО-ы ардын шалгах хорооны шалгах дарга, XIII хугацааны бүх улсын АТИХ-д оролцох Өвөр Монголын төлөөлөгчдийг сонгон гаргах болно.
