solongonews
Ши Жиньпин Антонио Гутеррестэй уулзав
2018-04-08 21:42
Ши Жиньпин Антонио Гутеррестэй уулзав.

Хятадад айлчилж, Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны жил тутмын чуулганд оролцох НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерресийг Хятад улсын дарга Ши Жиньпин халуунаар угтан авсан байна.

Ши Жиньпин: сүүлийн жилүүдээс олон улсын байдалд шинэ хөгжил өөрчлөлт гарч байна. Олон улсын асуудлыг төвлөрүүлэн тусгах нь засаглалын систем, засаглалын хүчин чадавхын асуудлыг сайтар шийдвэрлэх явдал юм хэмээн онцолжээ.

Гутеррес Ши Жиньпинд Хятад улсын даргаар улиран сонгогдсонд дахин баяр хүргээд, энэ нь Хятадад түүхэн чанартай ач холбогдолтой юм гэж сайшаажээ. Тэрээр: Хятад улс өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ойн үеэр, Хятадад айлчлан, Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны жил тутмын чуулганд оролцох болсондоо маш баяртай байна.  Хятад улс ирээдүйн хэдэн 10 жилд олон улсын үйл хэрэгт илүү чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэжээ. 

Хоёр тал бас харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон байна. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл