БНКУ (Браззавиль)-ын Ерөнхийлөгч Денис Сассу баярын захидалдаа:
Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн дарга албан тушаалаа авснаас хойш Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж, намын дотоодын улс төрийн амьдралыг төв чанга болгож, Хятад улсыг дэлхийн эдийн засгийн 2 дахь том цогц болгож чадлаа. ХКН уужуу байр суурь баримтлан, дэлхийг шударга, голчоор хөгжүүлэх үзэл баримтлал баримталж, хатуу бэрхшээлийг даван туулж, Хятад улсыг үлгэр жишээ орон болгож чадлаа гэж бичсэн байна.
Мальдивын Ерөнхийлөгч Абдуллах Яамеен баярын захидалдаа:
Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн даргын сод мэргэн удирдлага дор ХКН, БНХАУ амжилтаас амжилтад хүрч, бүх дэлхийн хамтын ажиллагаа, хамтын хөгжилд улам их боломж нээж байна гэж тэмдэглэжээ.
Филиппиний Төлөөлөгчдийн танхимын гишүүн, экс ерөнхийлөгч Арроёо баярын захидалдаа:
Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн даргын сод мэргэн удирдлага дор Хятадын эдийн засгийн хөгжил дэлхий дахины анхаарлыг татсан амжилт гаргалаа. Хятадын үндэстнүүд агуу их сэргэн мандалтаа биелүүлж, ХКН-ын хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үйл явц улам эрчтэй болох нь гарцаагүй юм гэсэн байна.
