solongonews
Ши Жиньпин даргын илтгэлийг олон улсын судлаачид үнэлж байна
2017-11-12 20:06
Ши Жиньпин даргын илтгэлийг олон улсын судлаачид үнэлж байна.

2017 оны АПЕК-ийн үйлдвэр худалдааны удирдагчдын хурал 10-нд Вьетнамын Танх Фо Да Нан боомтод боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус уулзалтад “Дэлхийн эдийн засгийн шилжилтийн боломжийг ашиглан Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжлийг эрэлхийлье" сэдвээр үг хэлсэн байна.

Ши Жиньпин дарга уулзалтад оролцсон хүмүүсийн сэтгэлийг хөндөж, Ази Номхон далайн бүс нутгийн мэдлэгтэй хүмүүс Хятад улс шинэ аянаа эхлүүлж буйд урамшин, Ази Номхон далайн бүс нутгийн сайн сайхан ирээдүйд итгэл дүүрэн байлаа.

Ши Жиньпин даргын яриаг сонссон Тайландын газар эдэлбэр, хөрөнгө оруулалтын хөгжлийн компанийн гүйцэтгэх захирал Сутипа Ши Жиньпин даргын илтгэл баялаг агуулгатай боллоо. Түүний санаачлан ахиулж буй Ази Номхон далайн бүс нутгийн нээлттэй эдийн засгийг байгуулах тухай агуулга надад гүн сэтгэгдэл төрүүлсэн гэжээ.

Нээлттэй байх нь Ази Номхон далайн бүс нутгийн хамгийн чухал зүйл мөн гэж Сингапурын Нань-Ян технологийн их сургуулийн Ражартнам олон улсын судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Эй Сун Ох үзэж, Ши Жиньпин даргын “үйл ажиллагаа болгоё” гэсэн уриалгыг хүлээн зөвшөөрч байлаа.

Японы хууль зүйн их сургуулийн профессор Жао Хунвий: Ши Жиньпин дарга илтгэлдээ “үйл ажиллагаа болгоё” гэж хэлсэн байна. Энэ бол Ази Номхон далайн хөгжлийн тэргүүн чухал үүрэг мөн гэжээ.

Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн банк санхүүгийн салбарын профессор Фариборз Мошириан: Хятад улс Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг байгуулах явцад удирдах хүчээ илэрхийллээ. Энэ зорилтод хүрэхэд амаргүй ч гэсэн Ши Жиньпин даргын хэлсэн үг хожмын төлөвлөгөөг гаргаж өгсөн гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл