solongonews
Ши Жиньпин суртал ухуулгын үзэл санааны хуралд чухал үг хэлэв
2018-08-23 17:08
Ши Жиньпин суртал ухуулгын үзэл санааны хуралд чухал үг хэлэв

 

Бүх Хятадын суртал ухуулгын  үзэл санааны ажлын хурал 21,22-нд Бээжин хотноо болов. ХКН-ын ерөнхий нарийн  бичгийн дарга, БНХАУ-н дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд  оролцож чухал үг хэлэв. Тэрээр онцлохдоо, шинэ нөхцөл байдалд суртал ухуулгын  үзэл санааны ажлын үүрэг хариуцлагыг биелүүлэхэд шинэ эрин үеийн Хятадын  онцлогтой социалист үзэл санаа болон намын XIX хурлын үзэл санаагаар жолоодлого  болгож, "4 үзэл танилт" "4 итгэлтэй байх"-ыг эрчимжүүлэн, ардын сэтгэлийг  нэгдүүлж, соёлыг хөгжүүлэн, улс төрийн зөв чиглэлийг баримталж,  суртал ухуулгын  үзэл санааны ажлыг тасралтгүй урагшлуулж, иргэдийг хүсэл мөрөөдөл итгэл зориг,  өртөг ёс суртлын тухай үзэл баримтлалаар нэгдүүлэн, нам улс орны ажлын бүх  талд үйлчлэхэд улам их хувь нэмэр оруулна гэжээ. 
  Ши Жиньпин хэлсэн  үгэндээ, намын XVIII хурлаас хойш бид суртал ухуулгын үзэл санааны ажлыг чухал  байранд тавьж, олон чухал шийдвэр гаргаж, чухал арга хэмжээг хэрэгжүүлж байна.  Намын төв хорооны удирдлага дор, суртал ухуулгын үзэл санааны фронтынхон  идэвхтэй ажиллаж, тасралтгүй урагшлан, намын онолын шинэчлэлийг ахиулж, Хятадын  онцлогтой социализм, Хятадын мөрөөдөл нь иргэдийн сэтгэлд гүнзгийрч, социализмын  гол өртгийн тухай үзэл баримтлал , Хятадын уламжлалт соёлыг дэлгэрүүлэн  хөгжүүлж, улс орны соёлын бодит хүчин, Хятадын соёлын нөлөөлөх хүчин ихээр  дээшилэн, бүх нам бүх нийгмийн үзэл санааны эвлрэл нэгдэл улмаар бэхжиж байна  гэв.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл