solongonews
Ван И Ираны Гадаад хэргийн сайд Абдуллахиянтай утсаар ярьлаа
2023-12-12 11:55
Ван И Ираны Гадаад хэргийн сайд Абдуллахиянтай утсаар ярьлаа

   ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И, Ираны Гадаад харилцааны сайд Хосейн Амир Абдоллахиян нар утсаар ярив.

 Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит дарга орны үүрэг гүйцэтгэх хугацаандаа Газын зурваст хүмүүнлэгийн гал зогсооход хүчин чармайлт гаргасныг Хосейн Амир Абдоллахиян өндрөөр үнэлжээ. Мөн түүнчлэн Иран, Саудын Арабыг эвлэрүүлэхэд оруулсан Хятад улсын хүчин чармайлтад талархал илэрхийлжээ. Үүний зэрэгцээ Хятад улстай олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцааны хөгжлийг ахиулахад бэлэн байна гэв. 

 Ван И:

- Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Эбрахим Раиси нарын энэ онд хийсэн хоёр удаагийн уулзалтаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг Ираны талтай хамтдаа хэрэгжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Харилцаа холбоо, харилцан итгэлцлээ бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын болон олон талт үйл явдлуудад нягт хамтран ажиллаж, олон талт үзлийг бодитоор хэрэгжүүлж, хоёр орон, тэрчлэн хөгжиж буй олон орны зүй ёсны эрх ашиг, мөн олон улсын шударга ёсыг хамгаалж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ. Иран, Саудын Араб харилцаагаа сайжруулж, бүс нутгийн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг ахиулж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг өөрийн гарт бодитоор авч явахыг Хятад улс дэмжиж байна гэж хэллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл