Ши Жиньпин Майк Помпеотой уулзав
2018-06-15 15:25
Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотноо 06-р сарын 14-ний өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзав.
Ши Жиньпин: Хятад, Америк хоёр орон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, бүх дэлхийн хөгжлийг ахиулах талаар хамтын ашиг сонирхол, үүрэг хариуцлагатай юм. Хятад, Америкийн хамтын ажиллагаа хоёр орон төдийгүй дэлхий дахинд ашигтай. Хоёр талын төлөөлөгчид ерөнхийлөгч Трамп бид хоёрын Бээжинд тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу харилцаа холбоогоо эрчимжүүлж, итгэлцлээ нэмэгдүүлэн, санал зөрөлдөөнөө хянаж, хамтын ажиллагаагаа өргөтгөн, Хятад, Америкийн харилцааг зөв замаар урагш ахиулж, хоёр орны ард түмэн, дэлхий нийтэд үр ашиг хүртээхийг хүсэж байна гэжээ.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
