Интернет сүлжээнээс эдийн засгийн хөгжил, нийгмийн хамгаалалт, ард иргэдийн амьдрал зэрэг маш олон талд амар хялбар үйлчилгээ үзүүлж байна.
Хятад улсын Засгийн газраас интернет сүлжээг Засгийн газрын үйлчилгээтэй нэгтгэн ажиллуулахыг маш чухалчилж, Хятад улсын дарга Ши Жиньпин, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян үүний тухай чухал заавар өгсөн байна. ӨМӨЗО-ы Засгийн газар төвийн удирдлага дор “Интернет+Засгийн газрын үйлчилгээ”-ний ажлыг сайтар хийж, чухал амжилтад хүрсэн байна. ӨМӨЗО-ы Засгийн газрын тамгын газар 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ӨМӨЗО-ы “Интернет+Засгийн газрын үйлчилгээ”-ний ажил байдлыг танилцуулсан байна.

Чухал амжилт:
“Интернет+Засгийн газрын үйлчилгээ”-ний ажлыг бүх талаар ахиулж, ард иргэдийн амьдрал болон аж ахуйн нэгжид илүү амар хялбар үйлчилгээ үзүүлсэн байна.
Интернет болон соёл боловсролын ажлыг нэгтгэж хийснээр соёл сурган хүмүүжлийн үр ашгийг нэмэгдүүлсэн байна.
Интернет болон нийгмийн баталгааны ажлыг нэгтгэж хийснээр иргэдийн сэтгэл ханамжийн баталгаа дээшилсэн байна.
Интернет болон хөдөө орон нутгийн цахим худалдааны ажлыг нэгтгэснээр хөдөө орон нутгийн худалдааны хөгжлийг ахиулж, ядуурлаас бууруулах ажилд дэмжлэг үзүүлсэн байна.
Интернет болон эрүүл мэндийн үйлчилгээг нэгтгэснээр өвчтөн эмнэлэгт хандан таатай нөхцөлийг бүдрүүлснээр үл барам орон нутгийн эмнэлгийн түвшинг дээшлүүлсэн байна.
Интернет болон олон нийтийн нөөцийн гүйлгээг нэгтгэснээр холбогдох байгууллагууд алсаас удирдаж, алсаас хяналт тавих болсон байна.

