ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төвийн гадаад харилцааны ажлын албаны дарга Ян Жейчи, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ нар Дяо Юй Тай төрийн зочид буудал болон Ба И давхар байшинд Америкийн Батлан хамгаалахын сайд Жеймс Маттистэй 27-нд тус тус уулзалт хэлэлцээ хийв.
Ян Жейчи: Хятад, Америк дэлхийн энх тайвныг баталгаажуулж, дэлхийн хөгжил цэцэглэлтийг ахиулах талаар өргөн хүрээнд хамтын ашиг сонирхолтой бөгөөд чухал үүрэг хүлээж байна. Өдгөө Хятад, Америкийн харилцаа хөгжлийн чухал үе шатандаа байна. Хятад улстай илүү ойртон очиж, дарга Ши Жиньпин болон ерөнхийлөгч Трампын Бээжин дэх уулзалтын чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлэн, буруу магадлалт хийхээс зайлсхийж, хоёр орны харилцааны зөв замналаар замнахыг баталгаажуулах ёстой гэв.
Хоёр цэргийн харилцаа нь Хятад Америкийн чухал бүрэлдэхүүн хэсэг, хоёр тэргүүний нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, хоёр цэргийн харилцааг Хятад Америкийн харилцааны тогтвортой хүчин зүйл болгохыг Хятадын тал хүсэж байна гэв. Хятад улс мөн Тайвань, эдийн засаг худалдаа, тэнгисийн асуудлаарх зарчимт байр сууриа илэрхийлэв.

Жеймс Маттис: Америк, Хятад хоёр орон чухал хамтын ашиг сонирхол болон хамтын ажиллагааны үндэс суурьтай. Америк нэг Хятад улсын бодлогыг баримтална. Америк, Хятадын харилцаа, хоёр цэргийн харилцааг хөгжүүлэхийг Америк дээд хэмжээгээр чухалчлан үзэж буй бөгөөд Хятад улстай стратегийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, хамтын ажиллагааны хүрээг тэлэн өргөжүүлж, санал зөрөлдөөнийг сайтар зохицуулан, хоёр орон сөргөлдөхгүй, мөргөлдөхгүй, хамтаар хөгжихийг баталгаажуулахыг хүсэж байна гэв.

