solongonews
Ши Жиньпин Францын Мерие сангийн даргатай уулзав
2024-04-08 16:16
Ши Жиньпин Францын Мерие сангийн даргатай уулзав.

         Хятад улсын дарга Ши Жиньпин Францын Мерие сангийн дарга ноён Ален Мериег гэргийн хамт 04-р сарын 08-ны өдөр Бээжингийн Ардын Их Хурлын танхимд хүлээн авч уулзав. 

        Ши Жиньпин Хятад, Францын харилцаа болон Хятадын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд олон жил санаа тавьж, дэмжиж ирсэн Мерие болон тус сангийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлэв. 

        Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Францын найрамдлыг Хятад улс эрхэмлэн дээдэлж, дээд түвшний солилцоогоо улам бэхжүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Францын харилцааг өндөр түвшинд ахиулахад бэлэн байна. Олон жилийн турш Хятад, Франц хоёр орон эрүүл мэндийн салбарт олон талаар хамтран ажиллаж, баялаг үр дүнд хүрсэн. Мерие сан Хятад улстай үргэлжлүүлэн хамтарч байгаад таатай байна" гэв. 

        Ален Мерие хэлэхдээ "Өнгөрсөн жилүүдэд Хятадын хөгжил дэвшлийг үргэлж анхаарч, биширсээр ирсэн. Манай сан Франц, Хятадын найрамдал, эрүүл мэндийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн идэвхтэй ахиулах болно" гэв. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл