ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн,гадаад хэргийн сайд Ван И 11-р сарын 07-нд Бээжин хотноо Суринамын Гадаад хэргийн сайд Рамдинтай уулзав.
Ван И:
- Хятад, Суринамын найрамдал урт удаан түүхтэй бөгөөд энэ жил Хятадын иргэн Суринамд хүрсний 170 жилийн ой тохиож байна.Бид Суринамын хөгжил, сэргэн мандалтад найдвартай түнш байж, хамтдаа орчин үеийн шинэчлэлийг бодитой болгоход бэлэн байна. Хятад улс Карибын тэнгистэй улс орнуудын харилцах харилцаагаа стратегийн болон урт хугацааны хэтийн төлөвөөс үргэлж харж ирсэн бөгөөд Хятад, Карибын тэнгисийн орнуудтай иж бүрэн хамтын ажиллагааны түншлэл байгуулагдсаны 10 жилийн ойг тохиож, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, Карибын тэнгисийн орнуудтай олон талт асуудлаарх зохицуулалтыг бэхжүүлэх боломж болгон авахад бэлэн байна.
Рамдин:
- Хятад ахан дүүс Суринамын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байдаг. Суринамын тал ямагт нэг Хятадын зарчмыг баримталж ирсэн бөгөөд дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн Бүс ба зам санаачилга зэрэг олон улсын томоохон санаачилгад идэвхтэй оролцсоор байх болно.
