solongonews
Ян Жечи Пакистаны Ерөнхий сайдын үндэсний аюулгүй байдлын зөвлөхтэй уулзав
2018-05-24 09:37
Ян Жечи Пакистаны Ерөнхий сайдын үндэсний аюулгүй байдлын зөвлөхтэй уулзлаа.

  Бээжин хотноо энэ сарын 23-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад хэрэг эрхэлсэн ажлын хорооны тамгын гарын дарга Ян Жечи Пакистаны Ерөнхий сайдын үндэсний аюулгүйн байдлын зөвлөх Нассер Хан Жанжуа-г хүлээн авч уулзав.


Ян Жечи:

- 2015 онд Ши Жиньпин дарга Пакистанд айлчилснаас хойш Хятад, Пакистаны бүх цаг үеийн стратегийн хамтын ажиллагааны харилцаа эрчимтэй хөгжиж байна. Шинэ нөхцөл байдалд Хятад, Пакистан хоёр орон өндөр түвшний харилцааны эрч хүчийг хадгалан стратегийн харилцаа холбоогоо эрчимжүүлж, бүх талын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг ахиулж, хоёр орны харилцааг шинэ шатанд гарган, хоёр орны ард иргэдэд үр ашиг хүртээх ёстой гэсэн байна.
Нассер Хан Жанжуа:

- Пакистан улс цаг ямагт Хятадын талтай хамт байж, Хятад улстай хамт хүчин зүтгэж, Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилыг байгуулах боломжийг ашиглан, бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Пакистан, Хятадын бүх цаг үеийн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг улам хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.
 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл