Хангин хойд хошууны Туаньжя суурингийн Жинфэн тосгоны Вэйфэ тариалангийн талбайн Чэнь Явэнь:
- Тайланд хоёр дахь ээлжийн газар өмчлөлийн эрхийг 30 жилээр сунгахаар дурдсан нь үйлдвэрлэлийн хөгжлийг тогтвортой байхад чухал ач холбогдолтой юм. ХКН-аас гаргасан тариаланг дэмжих бодлого ба газрын эрхийн бодлого нь иргэдийн нутаг усаа хайрлан хамгаалах хүчийг сайжруулсан гэлээ.
Линьхэ дүүргийн Ганзуур сүмийн Миньжүө тосгоны 4-р баг нь 67 га талбай жимсний хүрээлэнтэй тосгон юм. Сүүлийн 5 жилд ХКН-ын ард иргэдийг чинээлэг болгох бодлогын хүрээнд тус тосгон хол ойрдоо алдартай аялал жуулчлалын бүс болжээ. 4-р багийн дарга Юань Шяадэ:
- Бидний ажиллуулж буй хоолны газар энэ жил 100 мянган юанийн орлоготой байсан. Хөдөө орон нутгийн аялал жуулчлалын салбар хөгжсөн нь тосгоны жимсний бүтээгдэхүүн ба тариалангийн бүтээгдэхүүний борлуулалтыг ч дайчлав. Дарга Ши Жиньпин тайландаа, хөдөө орон нутгийн ажил үйлс эрхлэхийг дэмжин зоригжуулж, орлогыг нэмэгдүүлэх арга замыг өргөтгөнө гэж дурдсан нь бидний хувьд маш сайн үйл явдал гэлээ.
