solongonews
Ши Жиньпин Оросын нисэх онгоцны осолд холбогдуулан Путинд эмгэнэлийн цахилгаан илгээжээ
2019-05-07 20:20
Ши Жиньпин Оросын нисэх онгоцны осолд холбогдуулан Путинд эмгэнэлийн цахилгаан илгээжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 06-нд Оросын зорчигч тээврийн нисэх онгоц Москвагийн Селеметьевогийн нисэх онгоцны буудалд ослын буулт хийж, олон хүн эндэж шархадсантай холбогдуулан Оросын ерөнхийлөгч В.Путинд эмгэнэлийн цахилгаан илгээлээ.

Ши Жиньпин Эмгэнэлийн цахилгаандаа:

Оросын зорчигч тээврийн нисэх онгоц Москвагийн Селеметьевогийн нисэх онгоцны буудалд ослын буулт хийсний улмаас гал алдаж олон хүн эндэж шархдан, эд хөрөнгийн ихээхэн гарз хохирол учирсанд Хятадын засгийн газар ард түмний өмнөөс, мөн хувиасаа амь насаа алдсан хүмүүсийг гүнээ эмгэнэн гашуудаж, шархадсан хүмүүс болон эндэгчдийн ар гэрийнхэнтэй уй гашууг нь хуваалцаж байна гэжээ.

Мөн өдөр төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ч Оросын ерөнхий сайд Медведевт эмгэнэлийн цахилгаан илгээлээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл