solongonews
Ши Жиньпин даргын шинэ оны мэндчилгээнд ард түмний амьдрал тусгагдлаа
2019-01-02 16:48
Ши Жиньпин даргын шинэ оны мэндчилгээнд ард түмний амьдрал тусгагдлаа.

2019 оны шинэ оны босгон дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Төв Радио Телевиз болон интернетээр 2019 оны шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ нь түүний Хятад улсын даргаар сонгогдсоны дараа хийж байгаа зургаа дахь шинэ оны мэндчилгээ юм.
Шинэ оны мэндчилгээ нь ерөөл бэлгэдлээс гадна энэ оны хүсэл тэмүүлэл, ололт амжилтыг тусгасан байна. 2019 оны шинэ жилийн мэндчилгээнд удирдлагаас ард иргэдийг халамжилсан халуун сэтгэл болон хайр халамж шингэсэн байдаг.
Мэндчилгээнд ард иргэдийг “Зохион бүтээгч”, “Оролцогч”, “Хөдөлмөрч”, “Үүдэн бүтээгч”, “Сахин хамгаалагч” гэж нэрлэсэн бөгөөд ”Бид бүгд мөрөөдлийнхөө төлөө урагш давхиж байгаа хүмүүс юм” гэсэн байдаг.
Мөрөөдлийнхөө төлөө урагш давхиж байгаа түг түмэн иргэд Хятад улсын дүр төрхийг бүтээж байна. Хятад улсын олсон ололт амжилт нь Хятад улсын бүх ард иргэдийн хөдөлмөр тэмцлийн хүчээр боссон үйлс юм гэж Ши Жиньпин дарга мэндчилгээндээ онцолжээ.

2000 гаруй үгтэй энэхүү мэндчилгээнд ард иргэдийг гол байранд тавьсан байна. Хүнд хэцүү ажилтай шууданч, гудамжны цэвэрлэгч, таксины жолоочоос эхлэн түг түмэн хөдөлмөрч иргэдийг ч дурдсан байна. Тэдний зовж байгаа зүйл, анхаарч байгаа асуудал зэргийг нэг нэгээр дурдсан байна.
Шинэ оны мэндчилгээг Хятад улсад зориулсны дээр дэлхий нийтэд хандуулсан юм. Хятад улсын иргэдэд аз жаргалтай амьдрал бэлэглэж байгаа төдийгүй хүн төрөлхтний ирээдүйн төлөө тэмцэн урагшилж байгаагаа тусгасан байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл