2018 оны 09-р сарын 07-нд Хятадын гадаад хэргийн яамны сайдын туслах Жан Ханьхүй БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-ны улсад айлчилж ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар болсныг албан ёсоор мэдээлжээ.

ОХУ есдүгээр сарын 11-нээс 13-ны хооронд Владивостик хотод Дорнын эдийн засгийн форумыг зохион байгуулах юм. Үүнд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин оролцоно.
Мөн тус хоёр хүчирхэг гүрэн Монгол улсын хамт хүйтэн дайнаас хойшхи хамгийн том хамтарсан цэргийн сургуулилтыг ирэх долоо хоногт зохион байгуулна. БНХАУ-ын батлан хамгаалахын яамны мэдээлснээр Хятад улс 3200 цэрэг, 900 гаруй зэвсгийг хамтарсан цэргийн сургуулилтад ашиглахаар Орос руу илгээх юм.
Сүүлийн жилүүдэд Орос Хятадад байгалийн хий, газрын тос, зэр зэвсэг экспортолж тус улсын хамгийн том нийлүүлэгчийн нэг болоод байгаа билээ.
Тэд нийт 25 удаа уулзсанаас өнгөрсөн жил таван удаа ганцаарчилсан уулзалт хийсэн байна.
