Засгийн газрын өмнөх тэргүүнүүдийн үйл ажиллагааны олон улсын зөвлөл буюу ICFHG-ийн 35 дахь жил тутмын чуулган 28-ны өдөр Бээжин нээгдсэн бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын захидал ирүүлжээ.
Тэрээр захидалдаа, өдгөө даян дэлхийгээрээ зуун жилд тохиохгүй том чухал өөрчлөлт хувиралтад тулгарч байна. Глобал засаглалын систем болон олон улсын дэглэмийн өөрчлөлт түргэсэж, глобал засаглалыг эрчимжүүлэх, түүний системийг боловсронгуй болгох нь гол чухал хандлага болсон төдийгүй, мөн ч улс орнуудын хамтын үүрэг хариуцлага болоод байна. ICFHG нь даяарчилсан сорилтуудыг зохицуулах талаар тасралтгүй эрэл хайгуул хийж, дэлхийн энх тайвныг хамгаалах, хамтын хөгжлийг ахиулах талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Тус удаагийн чуулган нь глобал засаглалд анхаарлаа төвлөрүүлж байгаа нь маш чухал ач холбогдолтой байж, чуулганаар талууд нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, глобал засаглалын системийг боловсронгуй болгоход түлхэц өгнө гэдэгт итгэж байна. Хятад улс “хамтаар зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах” гэсэн глобал засаглалын үзэл баримтлалыг тууштай баримталж, олон талт үзлийг дэмжин, олон улсын шинэ хэлбэрийн харилцааг тогтоохыг идэвхтэй ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын тулд хичээн зүтгэх болно. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран глобал засаглалын тогтолцоог боловсронгуй болгох талаар үргэлжлэн судалж, хүн төрөлхтний улам сайн сайхан ирээдүйг цогцлоход Хятад улс бэлэн. Төгсгөлд нь чуулганд амжилт хүсье гэжээ.
