Хятадын дэд дарга Хань Жэн 02-р сарын 06-нд Швейцарын Холбооны Зөвлөлийн дарга, Гадаад хэргийн сайд Кассистай Бээжин хотноо уулзав.
Хань Жэн:
- Хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад, Швейцар улс инновацаар тэмдэглэгдсэн стратегийн түншлэлийг байгуулсан бөгөөд энэ нь нийгмийн янз бүрийн систем, хөгжлийн өөр өөр үе шат, өөр өөр хэмжээтэй улс орнуудын найрсаг хамтын ажиллагааны жишээч загвар болсон юм.Ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож, хоёр тал Хятад Швейцарын найрамдал, хамтын ажиллагааны сайхан уламжлалыг өвлөн авч, харилцан хүндэтгэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ард иргэд, соёлын солилцоог хамтдаа хөгжүүлэх, хоёр улсын харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой.Дарга Ши Жиньпин хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл санаа болон дэлхий нийтийн гурван том санаачилгыг дэвшүүлсэн нь хүн төрөлхтөнд тулгарч буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх чиглэлийг зааж өгчээ.Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулж, илүү шударга, эрх тэгш дэлхийн засаглалын тогтолцоог хөгжүүлэхэд Швейцар улстай хамтран ажиллахад бэлэн байна.
Кассис:
-Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхэд Швейцарын тал ямагт их ач холбогдол өгч, солилцоог бүх түвшинд идэвхтэй явуулж, янз бүрийн салбарт бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахад бэлэн байна.
