solongonews
Солонгост тусалсан сайн дурын армийн үрэгдсэн баатруудын чандрыг өнөөдөр оршуулна
2023-11-24 11:03
Солонгост тусалсан сайн дурын армийн үрэгдсэн баатруудын чандрыг өнөөдөр оршуулна.

       Хятадын Солонгост тусалсан сайн дурын армийн үрэгдсэн баатруудын чандрыг тээвэрлэсэн армийн агаарын нисэх хүчний онгоц 11-р сарын 23-ны үдээс өмнө Мүгдэн хотын буудалд газардсаны дараа 12 цаг 19 минутад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ онгоцны буудалд болж, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Шэнь Ичинь уг арга хэмжээд оролцож, үг хэлсэн байна.

        Шэнь Ичинь:

       АНУ-ын түрэмгийллийг эсэргүүцэж, Солонгост тусалсан дайнд амь насаа алдсан сайн дурын армийн үрэгдсэн баатайнуудыг бид 70 гаруй жилийн турш хэзээ ч мартаагүй. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний халмаж дор нийт 938 сайн дурын шарилыг 10 жил дараалан хүндэтгэн оршуулсан. Залуу үеийнхэн амар амгалан орчныг эрхэмлэн дээдэлж, энх тайван хөгжлийн замаар тууштай явж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад зүтгэн ажиллах ёстой.

       Эдгээр баатруудын чандрыг өнөөдөр буюу 11-р сарын 24-ний 10:00 цагт Мүгдэн хот дахь Солонгост туслах сайн дурын армийн үрэгдсэн баатруудын оршуулгын хүрээлэнд нутаглуулах болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл