Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 21-нд Бээжин хотноо Камбожийн ерөнхий сайд Хун Сентэй уулзав. Хоёр тал стратегийн ач холбогдолтой хувь заяаны хамтын цогц байгуулах зорилт тавьж, хамтын ажиллагааны гол талыг тодорхой болгон Хятад, Камбожийн ирэх 60 жилийн хөгжлийн суурийг сайтар тавих ёстой гэж дарга Ши Жиньпин цохон тэмдэглэсэн байна.

Ши Жиньпин дарга Хятад, Камбож улс нь улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарын дөрвөн үндсэн чиглэлээр одоогийн үндсэн дээр хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарал тавих ёстой. Бид өндөр түвшний солилцоо, улс орныг удирдах туршлага солилцох, хоёр талын засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам, орон нутгийн солилцоог өргөжүүлэн, НҮБ, Хятад-АСЕАН болон хамтын ажиллагааны механизмын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгтэй гэсэн байна.
Хун Сен:
- Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойд зориулсан том хэмжээний үзэсгэлэнтэй өнөөдөр танилцсан бөгөөд надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм. Камбож, Хятад хоорондын уламжлалт нөхөрлөл, стратегийн бүх талын хамтын ажиллагааны хөгжил өндөр төвшинд хүрсэнд би тун баяртай байна. Мөн Хятадын урт хугацаанд Камбожид дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд талархал илэрхийлж байна гэсэн байна.
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчяны урилгаар Камбож улсын Ерөнхий сайд Хун Сен 01 дүгээр сарын 20-ноос 23-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.
