solongonews
Ши Жиньпин дарга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзав
2018-04-11 09:06
Хятад улсын дарга Ши Жиньпин 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хайнань мужийн Бө-Аогийн үндэсний зочид буудалд Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд У. Хүрэлсүхтэй уулзсан байна.

    Дарга Ши Жиньпин:

- Хятад, Монголын харилцааг эргэн тойрны  дипломат харилцааны тэргүүн байранд тавихыг Хятад улс ямагт  баримтална. Бид  хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг ахиулж, дотно, үнэнч,  хүртээмжтэй, багтаамжтай ухагдахуун болон сайн хөрш, сайн түнш байх эргэн тойрны  дипломат чиг хандлагын дагуу Монгол Улстай харилцаагаа үргэлжлэн гүнзгийрүүлнэ. Одоо Хятад, Монголын харилцаа түүхэн шинэ үе шатанд явж байна. Хоёр тал харилцан  итгэлцсэн, хамтран ажилласан, хамтдаа ялалтад хүрэх зарчмын дагуу нөхцөл боломжийг ашиглан хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг урагш  хөгжүүлэх болно хэмээн онцоллоо. 

Ши Жиньпин дарга мөн:

- Хоёр тал харилцан хүндэтгэсэн, бие  биенийхээ үндсэн ашиг сонирхлыг чин сэтгэлээсээ хүндэтгэх ёстой. Монгол Улсын  тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж,  Монгол Улсын ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг Хятад улс хүндэтгэсээр ирсэн юм.  Монголын талтай дээд зиндааны, олон салбарын хэлхээ холбоогоо эрчимжүүлж, “Нэг  бүс нэг зам” санаачилга болон Монголын талын “Хөгжлийн зам” санаачилгын харилцан  холболтоос авчирсан боломжийг сайтар ашиглан олон салбарын хамтын ажиллагаа,  хүмүүнлэгийн салбарын солилцоог эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Монгол Улс ШХАБ-ын  үйл ажиллагаа, хөгжилд идэвхтэй оролцохыг Хятадын тал сайшааж байна гэж онцолсон байна.  

 Ерөнхий сайд У. Хүрэлсүх:

- 10-ны өдөр таны хийсэн илтгэл хүмүүст гүн сэтгэгдэл  төрүүллээ. Таны санаачилсан нээлттэй, багтаамжтай хөгжил нь Монгол Улсыг  багтаасан улс орнуудад илүү өргөн боломж авчирлаа. Хятадтай хамтын  ажиллагаагаа эрчимжүүлэх нь Монгол Улсын дипломат бодлогын тэргүүлэх чиг  хандлага байгаа юм. Харилцан хүндэтгэх бол хоёр орны харилцааны улс төрийн үндэс  суурь мөн гэдгийг Монголын тал сайшааж байна. Мөн нэг Хятадын бодлого баримталж, Тайвань, Төвд бол Хятадын салшгүй нэг хэсэг, Тайваний асуудал, Түвдийн үйл хэрэг  бол Хятадын дотоод үйл хэрэг гэдгээ эрс баримтална. Мөн “Нэг бүс нэг зам” санаачилгыг дэмжих бөгөөд Монгол, Хятадын хөгжлийн стратегийн холбоос, олон  салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Монголын тал бэлэн байна. Солонгосын  хойг, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах талаар  гаргасан Хятадын талын чухал хувь нэмрийг Монголын тал өндрөөр сайшааж байна  хэмээн илэрхийллээ. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл