solongonews
​Шюн-Анийг ухаалаг хот болгохыг дэмжинэ
2018-04-04 20:54
Хятадын Шюн-Ань шинэ бүсийг байгуулж эхэлсний нэг жилийн ой 04-р сарын 01-нд тохиож байна. Хятад улсын дарга Ши Жиньпиний дурдсан “Дэлхийн хараа, олон улсын стандарт, Хятадын онцлог, өндөр шаардлага, зорилготой” хөгжлийн шаардлагын дагуу, нэг жилийн турш Шюн-Ань шинэ бүс “Хоосон цаасан” дээр холын төсвөө зурж төлөвлөн, том төслүүд, ард иргэдийн амьжиргаатай холбоотой ажил, ажлын байраар хангах зэрэг талаар тодорхой ахиц гаргасан байна.


Жилийн өмнө буюу 2017 оны 04-р сарын 01-нд Хятад улс Шюн-Ань шинэ бүсийг бүтээн байгуулахаар шийдсэн юм. Хятадын Хэбэй мужийн Баодин хотод орших Шюн-Ань шинэ бүс Хэбэй мужийн Шюншянь, Рүнчэн, Аньшинь зэрэг гурван сянь, эргэн тойрны зарим газрыг төлөвлөгөөндөө оруулсан бөгөөд эдгээр нь Бээжин, Тяньжинь, Баодины хооронд байрлаж байгаа юм.
 Английн Лондон хотын дарга Чарлес Боуман “Ардын өдрийн сонин”-д өгүүлэл нийтэлж, Лондон хот Шюн-Аньд тусламж дэмжлэг үзүүлж, ХXI зууны хөгжилд нийцсэн ухаалаг хот болгон бүтээн байгуулж болно гэжээ. Тэрээр Английн бизнесийн төлөөлөгчдийг ахлан Хятадад айлчлах үедээ сэтгүүлчдэд ярилцлага өгч, Лондон хот Хятад улсын хотуудтай хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх шинэ боломжийг нээж өгнө хэмээн ярьсан юм. Тэрээр өгүүлэлдээ: Лондон бол хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаараа хэдэн арван жилийн баялаг туршлагатай юм. Ялангуяа ухаалаг ногоон хот байгуулах талаар Лондон мэргэжлийн давуу талтай учраас Хятадын шилдэг барилга байгуулалтын чадвар, боловсон хүчинтэй хамтран, бүрэн төгс хүчин болж, Шюн-Аний шинэ бүсийн хөгжлийг дэмжих боломжтой юм гэжээ.
 “Лондон хотод бид нэг цэгт үйлчлэх загварыг ашигладаг. Шинжлэх ухаан технологи, банк санхүүгийн үйлчилгээний төв зэрэгцэн оршиж, өндөр үр ашигтай хууль дүрмийн дэмжлэг, хэрэглэгчдийн бизнесийн найрсаг орчин бүрдүүлсэн учраас бид Хятад улстай хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх шинэ боломж нээхийг хүсэж байна.”
2018 оны эхээр Их Британийн ерөнхий сайд, хатагтай Тереса Мэй Хятад улсад айлчлах үед хоёр орны аж ахуйн нэгжүүд барилга байгуулалт, банк санхүүгийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Лондон хот Шюн-Аний бүтээн байгуулалтад эрчтэй тусламж үзүүлэн, ХХI зууны хөгжилд нийцсэн ухаалаг хот болгон бүтээн байгуулахад бэлэн байна гэж Чарлес Боуман ярьж байна:

“Бид Лондон хотын Canary Wharf төслийг хэрэгжүүлэхэд хуримтлуулсан туршлагаараа Шюн-Аний дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөлт зэрэг салбарт зөвлөгөө өгч, Хятад улс том хэлбэрийн банк санхүүгийн төв байгуулахад хүчээ өргөж болох юм. Шюн-Аний хөрөнгө оруулалтын цар хэмжээ олны анхаарлыг татаж байна.”
Хятад улс ухаалаг, тогтвортой хөгжсөн хотыг байгуулахаар хичээн зүтгэж буйг Ши Жиньпин даргын дурдсан “Нэг бүс нэг зам” санаачилгаас ч олж харж болох юм хэмээн Чарлес Бауман ярьж байлаа. 

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл