Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын 10 жилийн ойн хурал 14-нд Бээжин хотноо болов. БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын захидал илгээж, тус байгууллагын 10 жилийн ойд баяр хүргэлээ.
Ши Жиньпин захидалдаа: Сансар огторгуй бол хүн төрөлхтний хамтын өв хөрөнгө, сансар огторгуйг судлан хөгжүүлж, энхийн зорилгоор ашиглах нь хүн төрөлхтний хамтын үйлс юм. Дэлхийн улс орнууд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулж, эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар ашиглах, хүртээмжтэй хөгжлийн үндсэн дээр сансар огторгуйн олон улсын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх санаачилгыг Хятад улс дэвшүүлж байна. Сансрын баялгийг зүй ёсоор хөгжүүлж, ашиглан, сансрын орчныг хамгаалж, хүн төрөлхтөнд үр шимийг нь хүртээхийг Хятад улс санаачилсаар ирсэн юм гэжээ.
Тэрээр: Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага, олон гишүүн орон сансрын шинжлэх ухааныг судалж хөгжүүлэх, сансрын технологийн хэрэглээний салбарт нягт хамтран ажиллаж, чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад улс тус байгууллагын ажлыг үргэлжлэн дэмжиж, хамт зөвшилцөж, хамт байгуулж, хамт ашиглах зарчмын дагуу сансрын үйлсийн дэвшил, нийгмийн хөгжлийг ахиулан, сайн сайхан дэлхий ертөнц байгуулахын төлөө оюун ухаан, хүчин зүтгэл гаргана гэжээ.
Ши Жиньпин дарга баярын захидал илгээжээ
2018-11-14 17:33
Ши Жиньпин дарга баярын захидал илгээжээ.
Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
