solongonews
Ван-И ”Дэлхийн хамтын хөгжлийн үйл ажиллагааны форум”-ын дээд түвшний анхны хуралд оролцов
2023-07-11 10:37
Ван-И ”Дэлхийн хамтын хөгжлийн үйл ажиллагааны форум”-ын дээд түвшний анхны хуралд оролцов

Дэлхийн хамтын хөгжлийн үйл ажиллагааны форум"-ын дээд түвшний анхны хурал 7-р сарын 10-ны өдөр болов. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны албаны захирал Ван И-гаас Ши Жиньпин даргын баяр хүргэсэн захидлыг уншив.

Ши Жиньпин захидалдаа, - Хятад улс дэлхийн хөгжлийн хамтын ажиллагаанд оруулах хөрөнгө оруулалтаа цаашид нэмэгдүүлж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран дэлхийн хөгжлийн санаачилгыг үргэлжлүүлэн гүнзгий, тууштай ахиулж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж илэрхийлэв. Хамтын ажиллагааны талаар зөвшилцөлд хүрч, хамтын хөгжлийг ахиулах үүднээс НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг түргэсгэхийн тулд миний бие дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлэв. Бүх талуудын хамтын хүчин чармайлтаар дэлхийн хөгжлийн санаачилгын хамтын ажиллагаа эхнээсээ амжилтад хүрч, хөгжиж буй улс орон үр шимийг нь хүртэж байгаад баяртай байна гэж хэллээ.

Ван-И хэлэхдээ, дэлхийн хөгжлийн санаачлага нь Хятад тусгаар хэрэгжүүлэх биш, харин бүх талын хамтын юм. Хятад улс дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд уг санаачилгыг хэрэгжүүлэхийн төлөө илүү эерэг, үр дүнтэй, тогтвортой арга хэмжээ авахыг эрмэлзэх хэрэгтэй. Хөгжлийн эн тэргүүний хөтөлбөрийг дэмжих, хөгжлийн төслүүдийн үр ашгийг сайжруулах, хөгжлийн санхүүжилтийн саад бэрхшээлийг арилгах, хөгжлийн хамтын ажиллагааны арга барилыг өргөжүүлэх, гурвалсан хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуучуудын тэргүүлсэн хөгжлийг дэмжих зэрэг зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулж, дэлхийн улс орнуудтай хамт ирээдүйг бүтээе гэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл