solongonews
Дарга Ши Жиньпин Монако хаант улсад төрийн хэргийн айлчлал хийхээр Франц улсын Ницци хотод ирлээ
2019-03-24 21:51
Дарга Ши Жиньпин Монако хант улсад төрийн хэргийн айлчлал хийхээр Франц улсын Ницци хотод ирлээ.

         Дарга Ши Жиньпин 03 дугаар сарын 24-нд Францын Nice хотод хүрэлцэн ирсэн байна. Дараа нь Монако хаант улсыг зорих болно. Үүгээр Монако хаант улсад төрийн хэргийн айлчлал хийх болно.

        Орон нутгийн цагаар үдийн 12:00 цагт Ши Жиньпин дарга тусгай онгоцоор Ницци нисэх онгоц буудалд газардав. Дарга Ши Жиньпин болон түүний хатагтай Пэн Лиюанийг Монакогийн Засгийн газрын тэргүүн, Төрийн Зөвлөлийн их сайд Teil, Монакогийн Гадаад хэргийн сайд Тони Ли нарын удирдлагууд халуун дотноор угтав. Францын Гадаад хэргийн сайд Луврен мөн онгоцны буудалд очиж мэндчиллээ.

Дин Шюешян, Ян Жечы, Ван И, Хэ Лифэн нарын бусад дагалдагч нар нэг онгоцоор хүрч очсон байна.

Хятад улсаас Франц улсад суугаа элчин сайд бөгөөд Монакод суугаа элчин сайд Жай Жюнь ч мөн нисэх онгоцны буудалд хүрч угтан авлаа.

Ши Жиньпин дарга Итали улсад хийсэн айлчлалаа дуусгаад Монакод улсад айлчилж байгаа нь энэ юм. Дарга Ши Жиньпин энэхүү айлчлалаа дуусгаад Ниццид Франц улс дахь  айлчлалаа эхлүүлэх болно.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл