solongonews
Хань Жэн Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны Үндэсний Ассамблейн даргатай уулзав
2023-09-13 17:00
Хань Жэн Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны Үндэсний Ассамблейн даргатай уулзав.

Хятад улсын дэд дарга Хань Жэн 09-р сарын 13-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны Үндэсний Ассамблейн дарга Сагагартай уулзав.

Хань Жэн хэлэхдээ "Дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч Мохаммед нарын стратегийн удирдамжийн дагуу Хятад-Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцаа улам гүнзгийрч, бат бэх болсоор байна. Хятад улс Арабын Нэгдсэн Эмират Улсын талтай хамтран хоёр улсын төрийн тэргүүн нарын чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, дээд түвшний солилцоог бэхжүүлэх, стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, бие биенээ тууштай дэмжих, улс төрийн нөхөрлөлийг бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард түмэн хоорондын солилцоог бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, Хятад-Арабын Нэгдсэн Эмират Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн утга учрыг байнга баяжуулахад бэлэн байна. БРИКС-ийн гэр бүлийн гишүүн болсонд Арабын Нэгдсэн Эмират Улсад баяр хүргэе. Хятад улс харилцан ашигтай, хамтаар хожлын үр дүнд хүрэхийн тулд хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг дэмжих үйл явцад Арабын Нэгдсэн Эмират Улсын талтай хөгжлийн боломжуудыг хуваалцахад бэлэн байна" гэв.

Сагагар хэлэхдээ "Арабын Нэгдсэн Эмират Улс-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийг байнга бэхжүүлэх нь Арабын Нэгдсэн Эмират Улсын улс төрийн гуйвшгүй хүсэл юм. Арабын Нэгдсэн Эмират Улсын БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмд элсэхийг дэмжсэн Хятад улсад талархал илэрхийлье. Ирэх онд Арабын Нэгдсэн Эмират Улс, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна. Бид хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хууль тогтоомж, хүмүүнлэгийн зэрэг янз бүрийн салбарт хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэхэд бэлэн байна" гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл