Хятадын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 02-р сарын 17-ны өдөр Африкийн холбооны 37-р дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв.
Ши Жиньпин хэлэхдээ “Өнөөдөр дэлхий ертөнц зуун жилийн турш үзээгүй томоохон өөрчлөлтийг туулж, Хятад, Африкийн төлөөлөл болсон "дэлхийн өмнөд хэсэг" эрчимтэй хөгжиж байгаа нь дэлхийн түүхийн үйл явцад гүнзгий нөлөөлсөн юм. Африкийн холбоо эв нэгдлээр дамжуулан хүчирхэгжихийн тулд Африкийн орнуудыг нэгтгэж, интеграци болон чөлөөт худалдааны бүсийг байгуулахад идэвхтэй дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Африкийн холбоо G20-д амжилттай нэгдэж, дэлхийн засаглал дахь Африкийн төлөөлөл, дуу хоолойг улам бүр нэмэгдүүлэв. Үүнд Хятад улс чин сэтгэлийн баяр хүргэж байна".
Мөн Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ:
- Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятад, Африкийн харилцаа тасралтгүй гүнзгийрч, Хятад Африкийн удирдагчдын яриа хэлэлцээ амжилттай болж, хоёр тал орчин үеийн хөгжлийн замналаа судлахад бие биедээ дэмжлэг үзүүлж, хөгжлийн алсын хараагаа хэрэгжүүлэх таатай орчныг хамтдаа бүтээн байгуулахаар шийдсэн.Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын шинэ хурал 2024 онд болно. Би Африкийн удирдагчидтай хамтран Хятад, Африкийн хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөг сайтар төлөвлөж, Хятад, Африкийн хамтын нийгэмлэгийн дээд түвшний хамтын бүтээн байгуулалтыг ахиулахад бэлэн байна. Хоёр талын ард түмэнд ашиг тусаа өгөх зорилготой Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах ажлыг ахиулах болно.
