Хятадын Цэргийн Төв Зөвлөл 2018 оны сургуулилт тухай ажлын хурлыг 01-р сарын 03-ны өдөр зохион байгуулсан бол ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин армийн нийт офицер дайчдад хандан, 2018 оны сургуулилтын тухай тушаал өгч, XIX их хурлын үзэл санаа болон шинэ цаг эриний намын армиа хүчирхэгжүүлэх үзэл санааг тууштай хэрэгжүүлэн, бодит сургуулилтыг эрчимжүүлэхийг шаардсан байна.
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Цэргийн Төв зөвлөлийн дэд дарга Шүй Чилян хурлыг удирдаж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Жан Юөүшя, Цэргийн төв зөвлөлийн гишүүн Вэй Фэнхэ, Ли Зүөчэн, Мяо Хуа, Жан Шэнминь нарын зэрэг армийн удирдлагууд хуралд оролцжээ.
