ХКН-ын XIX их хуралд оролцож буй орон нутгийн төлөөлөгчдийн багууд 10 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ний өдрүүдэд багийн хурлыг хуралдуулж, Ши Жиньпин даргын тавьсан илтгэлийн тухай судлан суралцсаар байгаа бөгөөд Намын төв хорооны удирдагчид тус тус багийн хуралд оролцож, төлөөлөгчидтэй санал бодлоо солилцож байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 19-ний өдөр Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны төлөөлөгчдийн багийн хуралд оролцсон байна. Тэрээр:
- Эвтэй урагшилж, бодитой хөдөлмөрлөн, шинэ үеийн Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалын аугаа их амжилтыг тэмцэн олтугай гэжээ.
Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 18-ны өдөр ХКН-ын XIX их хурлын Өвөр Монголын төлөөлөгчдийн хамт ХКН-ын XIX их хурлын тайланг хэлэлцсэн байна.
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ний бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн 10 дугаар сарын 18-ны өдөр Шиньжяны Уйгар үндэстний өөртөө засах орны төлөөлөгчдийн багийн хуралд оролцсон байна.
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн Лю Юньшань 18-ны өдөр Юньнань мужийн төлөөлөгчдийн багийн хуралд оролцсон бөгөөд “шинэ цаг эрин, шинэ үүрэг хариуцлага, шинэ аян зам, шинэ үзэл баримтлалыг барьж, үзэл бодол, үйл ажиллагаагаа ХКН-ын XIX хурлын зорилго зорилттой нэгтгэх хэрэгтэй” гэж шаардсан байна.
