solongonews
Ли Чян Малайзад хүрэв
2024-06-19 11:16
Ли Чян Малайзад хүрэв.

        Малайзын ерөнхий сайд Анварын урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян орон нутгийн цагаар 06-р сарын 18-ны өдөр тусгай онгоцоор Куала Лумпурын олон улсын нисэх буудалд хүрч, Малайзад хийх албан ёсны айлчлалаа эхлүүлэв.

      Ли Чян:

- Дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хугацаанд Хятад, Малайзын харилцаа эрүүл саруул хөгжиж, стратегийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, ард түмэн, соёлын харилцаа улам нягт болж, өндөр амжилтад хүрсэн. "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад чанартай хамтын ажиллагаа үр дүнтэй үр дүнд хүрч, хоёр ард түмэнд бодит үр өгөөжөө өгч, бүс нутгийн энх тайван, хөгжилд эерэг хувь нэмэр оруулсаар ирсэн байна гэж хэллээ.

     Мөн Ли Чян:

- Өнгөрсөн жил Ши Жиньпин дарга, Ерөнхий сайд Анвар нар Хятад Малайзын хамтын нийгэмлэгийг хамтаар байгуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, Хятад Малайзын харилцаанд шинэ хуудас нээсэн юм.Малайзын талтай хамтаар Хятад Малайзын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг шинэ эхлэл болгож, хөгжлийн стратегийн уялдаа холбоог улам бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж,соёл иргэншлийн солилцоо,харилцан суралцахыг ахиулахад Хятадын тал бэлэн байна. Хятад, Малайзын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал,хөгжил цэцэглэлтэд илүү их хувь нэмэр оруулах болно гэж хэлэв.    

Зохиогч: ГӨҮ ХУНЖИН,ВАН И
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл