solongonews
Ши Жиньпин Францын ерөнхий сайдтай уулзав
2018-06-25 17:22
Ши Жиньпин Францын ерөнхий сайдтай уулзав

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 06-р сарын 25-нд Бээжин хотноо Францын ерөнхий сайд Эдуард Филипптэй уулзав.

Ши Жиньпин дарга, ерөнхий сайд Эдуард Филиппийн Хятадад айлчилж буйг сайшаан, ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлалаас хагас жилийн дараа ерөнхий сайд та Хятадад айлчилж буй нь Францын тал Хятад, Францын харилцааг дээд хэмжээнд чухалчилж буйг, мөн Хятад, Францын харилцаа дээд түвшинд хөгжиж буйг харууллаа. Одоо дэлхий дахинд гүнзгий өөрчлөлт гарч байна. Францын талтай хамт Хятад, Францын бүх талын стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулж, улс орон хоорондоо харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх, харилцан суралцах үлгэр жишээ болохын төлөө хичээн зүтгэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Тэрээр: Хятад, Франц бүх талын стратегийн түншлэлийн харилцаатай. Хоёр тал түншийн үзэл баримтлалаа эрчимжүүлж, харилцан итгэлцэл, эрх тэгш харилцаагаа баримтлан, тус тусын язгуур эрх ашиг, анхаарал хандуулж буй чухал асуудлыг хүндэтгэж, харгалзан үзэх хэрэгтэй. Францын тал "Бүс ба зам" хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг Хятадын тал сайшааж, хамтдаа зөвшилцөн, хамт байгуулж, хуваалцах зарчмын дагуу "Бүс ба зам" санаачилгыг Франц, Европын холбооны хөгжлийн стратегитай уялдуулна. Хоёр тал олон талт худалдааны далбааг өргөж, эрх тэгш, шударга ёсыг баримтлан, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамтдаа хамгаалъя гэжээ.

Э.Филипп: Энэ оны эхээр ерөнхийлөгч Макрон Хятадад амжилттай айлчилж, Франц, Хятадын стратегийн хамтын ажиллагааны чухлыг дахин илэрхийлсэн. Хятад улс хөгжлийн урт хугацааны төлөвлөгөөтэй, түүнийгээ бодитоор хэрэгжүүлж, ололт амжилт нь дэлхий дахиныг гайхшруулж байна. Франц, Хятадын харилцаанд Францын тал итгэл дүүрэн байдаг. Хоёр орны эдийн засаг, худалдаа, соёлын солилцоог гүнзгийрүүлж, иргэний хэрэглээний цөмийн энерги, сансрын технологи зэрэг стратегийн хамтын ажиллагааг ахиулна. "Бүс ба зам" санаачилга бол ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагааны төлөвлөгөө бөгөөд хүн төрөлхтний нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Хятадын талтай хамт дэлхийн энх тайван, тогтвортой байдалд тус дөхөм үзүүлж, Европын холбоо, Хятадын хамтын ажиллагааны харилцааг эрчимжүүлэхэд Францын тал бэлэн байна гэжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл