solongonews
Ши Жиньпин баярын мэндчилгээ илгээв
2024-01-31 15:17
Ши Жиньпин баярын мэндчилгээ илгээв.

       Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 31-нд Науру улсын ерөнхийлөгч Давид Адионд захидал илгээж, Науру улс тусгаар тогтнолоо сэргээсний 56 жилийн ойд баяр хүргэв.

        Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Науру улсууд хэдхэн хоногийн өмнө албан ёсоор дипломат харилцаагаа сэргээж, хоёр орны харилцаанд шинэ хуудас нээлээ. Ерөнхийлөгч Адион "Нэг Хятад"-ын зарчмыг хүлээн зөвшөөрч, улс төрийн шийдвэр гаргасанд би маш их талархаж байна. Би Хятад, Науругийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, ерөнхийлөгч Адионтой хамт улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны иргэд, соёлын солилцоог эрчимжүүлж, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна" гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл