XIX хурлын зорилго зорилтоор оюунаа зэвсэглэж, үйл ажиллагаагаа удирдуулна.

Шы Ваньжүнь төлөөлөгч:
- Ухай хот XIX хурлын зорилго зорилтыг суралцан, хэрэгжүүлэхийг одоогийн ба ирээдүйн хэсэг хугацааны тэргүүн чухал улс төрийн үүрэг болгож, “Ухай хотын үйл ажиллагаа”-аар дамжин хурлын зорилго зорилтыг чин үнэнчээр хэрэгжүүлж, олон салбарын аж ахуйн хөгжлийн шинэ нөхцөл байдлыг бий болгоно.
XIX хурлын зорилго зорилтыг хэрэгжүүлэх талаар Ухай хот гол төлөв 7 төрлийн ажлыг сайн хийх болно. Тодруулбал:
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Өвөр Монголд ажиллах үеэр өгсөн заавар ёсоор аж ахуйн бүтцийн төлөвлөлтийг чухалчлан сайжруулна.
Бохиртолгүй хөгжлийг дэмжин, экологийн бүтээн байгуулалтыг сайн хийнэ.
Ашигт малтмалын орчинг цэгцлэх ажлыг эрчимтэй ахиулна.
Ухай хотын хэлбэрээ өөрчлөн хөгжих ахиц дэвшлийг нэмэгдүүлнэ.
Иргэд хамтдаа засах сайжруулах, эх үүсвэрээс нь сэргийлэн засах сайжруулах ажлыг сайн хийж, агаарын бохирдлоос системтэй сэргийлэн засна.
Бүс нутгийн хөгжлийн сэтгэхүй болон зохистой хөгжлийн стратеги бодлогыг тухайн цагт нь төлөвлөн шинэчилнэ.
“Хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратеги бодлого”-ыг хэрэгжүүлж, хот болон хөдөө зохистой бүх талаар уялдан хөгжихийг дэмжинэ.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний дурдсан шинэ үеийн Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалаар оюунаа зэвсэглэж, ӨМӨЗО-ы намын хорооны удирдлага дор намаа чанд засах хариуцлагаа сайн гүйцэтгэнэ.
