
БНСУ-ын гол гол хэвлэл мэдээллийн байгууллага хаалтын хурлын үйл явцыг цаг тухайд нь мэдээлж, Ши Жиньпин даргын Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социалист үзэл санааг намын удирдах үзэл санааны үндэс болгосон зэргийг өргөнөөр мэдээлжээ.
БНСУ-ын Ёнхап мэдээллийн агентлагийн сайт шуурхай мэдээллийн хэлбэрээр их хурлын баталсан “ХКН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл"-ийн тухай тогтоолыг мэдээлсэн байна. Ши Жиньпин даргын Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социалист үзэл санааг намын удирдах үзэл санааны үндэс болгосон нь шинэ эрэн үеийн Хятадын онцлогтой социализмыг нэн сайтар урагш ахиулахад ашигтай. Энэ бол нийт нам, бүх ард түмний хүсэл сэтгэл мөн хэмээн хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэй үзсэн гэж мэдээнд тэмдэглэсэн байна.
БНСУ-ын Төв Өдрийн сонины мэдээлснээр Ши Жиньпин дарга тайландаа "Шинэ эрин үе" гэдэг үгийг 36 удаа дурдсан байна. Юуны өмнө, тэрээр “Урт хугацааны хүчин зүтгэлээр, Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орлоо” гэж дурдаад, дараа нь “Шинэ эрин үед орлоо гэдэг нь орчин үеэс хойш Хятадын үндэстнүүд зовсны эцэст хөл дээрээ зогсож, чинээлэг амьдралаас улам хөгжин хүчирхэгжих аугаа их дэвшил хийж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын гэрэлт ирээдүйг угтан авч буйг харуулж байна” хэмээн "Шинэ эрин үе"-ийн ухагдахууныг тодорхойлсон байна гэж тэмдэглэжээ.
