solongonews
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал Дубайд болно
2023-11-29 12:00
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал Дубайд болно

 Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Арабын Нэгдсэн Эмират улс энэ оны 11-р сарын 30-наас 12-р сарын 12-ны хооронд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлыг Дубай хотод зохион байгуулах гэж байна.

-Хятад улс бага хурлаас ямар хүлээлттэй байна вэ? 

 Ван Вэньбинь хэлэхдээ: Энэ сарын сүүлчээр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Дубайн бага хурал \COP28\ болно. Энэ хурал нь “Парисын хэлэлцээр” хүчин төгөлдөр болсны дараа дэлхийн хэмжээнд болж байгаа анхны хурлаараа онцлог бөгөөд үе шатны чухал ач холбогдолтой юм. АНЭУ нь их хурлыг зохион байгуулагч орны хувьд, ногоон, нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай хөгжлийг ахиулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийттэй хамтын ажиллагаагаа ахиулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж буйг Хятад улс өндрөөр үнэлж байна. Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгч, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюешян урилгаар АНЭУ-д хүрэлцэн очиж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн бага хуралд оролцох юм. 

 АНЭУ уур амьсгалын бага хурлыг даргалан явуулахад чухал үүрэг гүйцэтгэж, шударга, зүй зохистой, хамтран ажиллаж, хамтдаа ялалт байгуулсан дэлхийн уур амьсгалын засаглалын тогтолцоог бүрдүүлэхэд Хятад улс талуудтай хамтаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл