ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 04-р сарын 19-нд Кубын КН-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Рауль Кастро, Кубын төрийн зөвлөлийн дарга бөгөөд сайд нарын зөвлөлийн даргаар сонгогдсон Марио Диас-Канел нарт тус тус баярын цахилгаан илгээж, Кубын ардын төлөөлөгчдийн IХ чуулган улсынхаа шинэ удирдагчдыг сонгосонд халуун баяр хүргэлээ.
Дарга Ши Жиньпин баярын цахилгаандаа: Хятад, Куба бол чин үнэнчээр харилцан итгэлцэж, хувь заяагаа холбосон сайн анд нөхөд, сайн түнш юм. Хоёр орны ард түмэн урт хугацааны хатуу бэрх тэмцлийн явцад гүн зузаан нөхөрлөл тогтоож, хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлсэн юм. Одоо олон улс болон бүс нутгийн байдалд ихээхэн өөрчлөлт гарч байна. Хятад, Куба хоёр орон аль аль нь хөгжлийн шинэ аянаа эхлүүлсэн. Хятадын тал Кубын талтай цаашид хамтдаа урагшлахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Тэрээр:
- Би Хятад, Кубын харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээгээр чухалчилдаг. Нэгдүгээр ерөнхий нарийн бичгийн дарга Рауль Кастротой нягт ойлголцож, Хятад, Кубын харилцааг ахиулахад бэлэн байна. Мөн Марио Диас-Канел даргатай хамтдаа хичээж, хоёр орны хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлж, шинэ эриний Хятад, Кубын найрамдлыг гүнзгийрүүлэхэд бэлэн байна хэмээн цохон тэмдэглэв.
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян мөн Рауль Кастро, Марио Диас-Канел нарт баярын цахилгаан илгээж, Кубын талтай хамт өмнөхийг залгамжлан ирээдүйг нээж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны агуулга, үр дүнг баяжуулж, хоёр орны харилцааг урт хугацаагаар тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.
